Улсын Онцгой Комиссоос хөл хориог 6 сарын 30 хүртэл сунгах санал гаргав

By: Admin
2024-11-13
0
1867

Өнөөдрийн улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьсан. "Монгол Улс өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдөн орж ирсэн Covid-19 халдварын лабораториор батлагдсан 141 тохиолдол байгаа. Өнөөдрийг хүртэл 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн ажиглалтаас гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байгаа ажээ.

Анх гадаадаас 3000 гаруй иргэн эх орондоо ирэхээр байсан бол өнөөдөр 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ. Гадаадад буй иргэдээ татан авах ажиллагааг цаашид байнга зохион байгуулна хэмээн албаныхан мэдэгдэж байна. Гэхдээ тусгаарлах байрны хангамж, тээврийн хэрэгсэл, нисэх багийн нөөц боломжийг харгалзан үзэж, гадаад оронд  буй иргэдээ ээлж дараатай татна гэв.

ДЭМБ-ын мэдээгээр, коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, 5 сая гаруй хүн халдвар авсан бөгөөд 99 мянга 30 хүн амиа алдаад байна. Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоосон. Уг халдвар газарзүйн байрлал,  цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаагаас шалтгаалсан гэжээ.

"ЭМЯ коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг найм дахь удаагаа хийхэд Монгол улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул УОК-оос хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа"

Монгол улсад өнөөдрийн байдлаар 141 тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс 121 нь ОХУ-аас, мөн Англиас 7, Солонгос, Польш, Швейцарь, Бангладеш улсаас тус бүр 1 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн нь батлагдсан. Хоногт 150-200 эмч мэргэжилтэн тусгаарлалтад ажиллаж байна. Тусгаарлах байранд 1141 хүн байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдтэй өрх, сумын эмч нар байнгын холбоотой ажиллаж, зөвлөгөө өгч байна. Гадаад буй иргэдээс 13 нь эдгэрсэн байна. Шведэд нэг иргэн эмчлүүлж байна. биеийн байдал нь дээрдэж байна. Бусад нь биеийн байдал хэвийн байна хэмээн албаныхан мөн мэдээлсэн.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 5 =

Create Account



Log In Your Account