Эрчим хүчний сайд “Шижигтийн УЦС”-ын асуудлаар иргэдтэй уулзжээ

By: Admin
2024-11-14
0
1736

2010 оны үеэс яригдаж, 2015 оноос УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарсны дагуу Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцыг барих бэлтгэл ажил явагдаж байгаа. “УЦС-ын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын компани гүйцэтгэх ба энэ оны 04 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн, бүтээн байгуулалтыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тооцоолж байгаа, ингэснээр эрчим хүчний хараат байдлаас гарч, баруун бүсийн аймгийг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно” хэмээн албаныхан ярьж байна.dfgdfghngfgfgfcbvnbm

Гэвч үүнд бэрхшээл тулгараад буй нь үнэлгээний компаниудын гаргасан дүгнэлтээр Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нийт 270-аад айл өрхийн 1200 гаруй иргэн төслийн нөлөөлөлд өртөж, эрсдэл хүлээхээр байгаа явдал.  

Энэ 2 дугаар сарын сүүлчээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг Шижигтийн хавцалд очиж байгалийн тогтоц, зургийн дагуу хаана ямар бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаатай биечлэн танилцсан байна.  Тэрчлэн Эрдэнэбүрэн, Мянгад сумын малчдын төлөөлөл, иргэдтэй уулзаж, төслийн талаар мэдээлэл хийн, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгчээ. 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 8 =

Create Account



Log In Your Account