Ховд аймгийн баяр наадамд Г.Дармаажанцан түрүүлж арслан, Б.Даваадалай үзүүрлэж заан цол хүртэв

By: Admin
2024-12-23
0
1347

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Ховд аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Ховд аймагт хүчит 256 бөх барилдсанаас Дөргөн сумын харъяат аймгийн заан Галбадрахын Галбадрахын Дармаажанцан түрүүлж, аймгийн арслан болсон бол Манхан сумын харьяат, аймгийн начин Б.Даваадалай үзүүрлэж, аймгийн заан цол хүртэв. Чандмань сумын харьяат, “Ховд бөхийн дэвжээ”-ний залуу бөх сумын заан У.Батцоож тав давж, аймгийн начин цолны болзол хангав.

Энэ наадамд баяр наамдын шинэчилсэн хуулийг баримтлаж, аймгийн наадамд улсын цолтой бөхчүүд зодоглоогүй нь нэг талдаа шинээр төрөн гарч буй залуу бөхчүүдэд боломж олгосон хэрэг болжээ.  

bux 1 bux 3bux 2


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 10 =

Create Account



Log In Your Account