Шагайн харваанд аймгийн мэргэн цолтон зургаа, аймгийн хошой мэргэн цолтон тав төрөв

By: Admin
2024-12-22
0
1512

Ардын уламжлалт тоглоом наадгай болох шагайн харваа нь улсын баяр наадмын спортын үйл ажиллагааны төрөлд орсоор олон жилийг үдэж, Ховд аймагт ч мөн адил хөгжин дэлгэрч байна. Соёлын бас нэг чухал өвийн нэг болох шагайн харваа нь Ховд аймгт энэ удаа багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр явагдаж, 7 багийн 50 гаруй хүн цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Баяр наадамд Монгол улсын Хүндэт харваач 2, Аймгийн гоц мэргэн 15, Аймгийн Хошой мэргэн 5 оролцжээ. Үүнээс:  

      ЦУВАА ХАРВААНЫ ТӨРӨЛД:

      Тэргүүн байр Ховд аймгийн Чандмань сумын харьяат, МоЕнКо ХХК, "Хос Алтай" багийн харваач, Аймгийн гоц мэргэн Ганбатын ХАДБААТАР

     Дэд байр Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд аймаг дахь Цагдаагийн газар Дотоодын цэргийн 828-р тусгай салбар, "Шонхорууд" багийн харваач, Аймгийн хошой мэргэн Лхагвын Дугар

     Гутгаар байр. Ховд аймгийн Манхан сумын харьяат, МоЕнКо ХХК "Хос Алтай" багийн харваач, Аймгийн гоц мэргэн Ганбаатарын ТЭМҮҮЛЭН

     Дөрөвдүгээр байр. Ховд аймгийн Дуут сумын харьяат, Ховд дулааны станцын "Оч" багийн харваач, Аймгийн гоц мэргэн Баасанжавын МӨНГӨНШАГАЙ

     Тавдугаар байр. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяаг, Вестерн Холдинг ХХК, "Алтан соёмбо" багийн харваач, Аймгийн гоц мэргэн Лхагвадоржийн ХАШ-ЭРЭДЭНЭ нар тус тус шалгарлаа.

      БАГИЙН ХАРВААНД:

     Тэргүүн байрыг Ховд аймгийн Дуут сумын харьяат, Аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд дулааны станц ТӨХК-ны "Oч" багийн харваачид

     Дэд байрыг Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн гоц мэргэн Ц.Алтаншагай ахлагчтай МоЕнКо ХХК "Хос Алтай" багийн харваачид

     Гуравдугаар байрыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн хошой мэргэн Б.Батцэнгэл ахлагчтай "Бошигтын мэргэд" багийн харваачид эзэллээ.

shagai 1

      Үндэсний шагай харваагаар аймгийн Цолны болзол хангасан харваачдын тухай мэдээллийг хүргэвэл:

      Ховд аймгийн Мөст сумын харьяат, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар, "Хос Алтай" багийн харваач Цэмбэлцогтын Алтаншагай, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Паламын Ган-Эрдэнэ, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Батсүхийн Очиртогтох, Мөст сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Базардарамын Галбаяр, Манхан сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Энхтөрийн Мөнх-Эрдэнэ,  Чандмань сумын харьяат, Ховд Дулааны станцын "Оч" багийн харваач Гантулгын Гончигсумлаа нар АЙМГИЙН МЭРГЭН цол хүртэв.

     Мөн Мөст сумын харьяат, Ховд аймаг дахь Цагдаагийн газар Дотоодын цэргийн 828-р тусгай салбар "Шонхорууд" багийн харваач Лхагвын Дугар, Булган аймгийн Халиун сумын харьяат, Зэвсэгт хүчний 123-р анги "Алтан соёмбо" багийн харваач Сүхбаатарын Ганбаатар, Мөнххайрхан сумын харьяат, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын "Шонхорууд" багийн харваач Самбуугийн Гансүх,  Эрдэнэбүрэн сумын харьяат, "Бошигтын мэргэд" багийн харваач Цэдэнбалын Ганцоож,  Эрдэнэбүрэн сумын харьяат, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар "Хос Алтай" багийн харваач Төмөрбаатарын Билгүүн АЙМГИЙН ХОШОЙ МЭРГЭН цолны болзол хангаж, энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардан авлаа.

 shagai 2

 

 shagai 3

 

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 3 =

Create Account



Log In Your Account