Танхимаар нэг бүлэгт 25 сурагч хичээллэнэ

By: Admin
2024-12-23
0
1710

2021 оны 03 дугаар сарын 01 –ны даваа гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбогдуулан аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг хүлээн авч уулзлаа. Орлогч дарга сургуулийн удирдлагуудад улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, салбарын яамнаас өгсөн чиглэл, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, ажиллахыг анхааруулав. Мөн багш, эцэг эх, сурагчдын хамтын ажиллагааг сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллахыг сануулсан юм.

Аймгийн БСУГ-аас өгсөн мэдээллээр Ховд аймгийн хэмжээнд 25 сургуулийн 20000 гаруй сурагч танхимаар хичээллэнэ. Улсын Онцгой комисс, салбарын яамнаас өгсөн чиглэлийн дагуу сургууль, цэцэрлэгүүд халдваргүйжүүлэлт ариутгал хийж, сурагчдыг хичээлд нь хүлээн авахад бэлдэж байгаа ажээ. Нэг ангид 25-аас илүүгүй хүүхэд хичээлэхээр зохион байгуулалт хийх юм байна.  Өмнө нь 731 бүлэг хичээллэдэг байсан бол одоо 1004 бүлэг хичээллэхээр тооцоо гарчээ. 25 сургуулиас 7 сургууль өөрөөр хэлбэл Булган сумын ерөнхий боловсролын 2 сургууль, аймгийн төвийн 5 сургууль 3 ээлжээр, бусад сургуулиуд 2 ээлжээр хичээллэхээр бэлтгэлээ хангаж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account