Орос дахь түрэгийн соёлыг дэмжих үйл явц

By: Admin
2024-12-23
0
1137

Н.Ф. Катановын нэрэмжит Хакасын улсын их сургууль дээр “Монгол, Байгалийн орчим, Өмнөд Сибир, Хойд Хятадын эртний соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XI бага хурал болж өнгөрөв. Форумд 70 орчим оролцогч оролцсоны дотор хилийн чанадаас ирсэн судлаач эрдэмтэд ч байлаа. Бага хурлын гол зорилго нь эртний Түрэгийн соёлын судлалд зангилагдаж буй аж. Гадаадаас ирсэн зочдын нэг нь Казакстаны Каргандийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Эмма Усманов байсан бөгөөд энэхүү үйл явдлыг тэр маш чухалд авч үзэж байгаагаа ярьсан юм.

Түүнтэй цухасхан ярилцсаныг толилуулбал:

- Эмма Радиковна та энэхүү форумын шинжлэх ухааны ашиг тусын талаар яриач?

- Цар тахлын улмаас уулзаж, санал бодлоо солилцох боломж хомс байгаа үед, энэ үйл ажиллагаанд оролцох болсон маань завшаантай хэрэг. Хакасд хэд хонож үзэхсэн гэж байнга мөрөөддөг байсан. Би Пасхи арал дээр зочилж байсан. Эндэх Окуневийн соёлын эх дурсгалууд жинхэнэ сэтгэл татаж байна. Энэ бол гайхамшигт соёл. Хамтран ажиллагсад мэргэжил нэгтнүүдтэйгээ Хакасын гайхашигт өв соёлын зах зухаас үзэж, мэдэх бололцоо олдсон нь надад тун чухал.

- Та өөрийн илтгэлийнхээ агуулгын талаар ярих уу? Орчин үеийн Казак хийгээд өөрөөр түрэгчүүд Алтай, Саянтай хэрхэн холбогдох вэ?

- Юуны өмнө энд түрэгийн ул, язгуур нь оршин буй. Түрэгийн болон Түрэг, Монголын бэлгэ зүйн шинж тэмдэгүүд энэ хязгаар нутагтай  бүхий л талаараа нягт холбогдсон. Иркутскаас ирсэн мэргэжил нэгтний илтгэлийг сонссоны эцэст дэлхий нэг гэр бүл байсан гэдэг тэр цэгт аргагүй огтлолцоход хүрсэн. Нүүдэлчид, тэдний үр удам, нүүдэлчдийн үзэл санааны онцлог, технологи, соёлын элментүүдийн тухай тэнд яригдсан шүү дээ. Дашрамд санахад Тур Хейердалын хэлсэн “Оюун ухаанд, дэлхийн соёлд хил хязгаар үгүй” гэсэн нь үүний талаар их оновчтой илэрхийлэлсэн хэрэг гэж боддог. “Хил хязгааргүйн соёл”-ын тухай ойлголт маань чухам энэ удаагийн бага хурал дээр биеллээ олсон юм шиг.

- Та Хакасд байх хугацаандаа улсын төв музейг нь үзэв үү? Тэр бол Уралийн бүсийн хамгийн том Музйен нэг.

- Тэгэлгүй яахав. Тэр музейг үзэхэд надад маш их сонирхолтой байсан. Миний үзэж байгаагаар энэ музей бол далдын хүчний музей. Орчин цагийн хэлбэр нөлөө тэнд шингэсэн нь мэдээж. Гэхдээ өнөө бол ийм нөлөө огт хэрэггүй, бүүр язгуур байдлаар нь байлгах ёстой юм шиг санагдсан. Яагаад бүгд Пасхи арал руу, Туркийн Гёбекли-Теп руу  очих гэж хошуурдаг юм? Энд мөн түүнтэй адил. Энд ид шид биш, харин сансрын тухай, дээд хязгааргүй хийгээд, хязгаарлагдмал түвшин дэх сансар огторгуй болон хүмүүсийн тэдгээртэй холбогдох холбоо харилцааны тухай мэдлэг агуулагдана. Хакасын музей бол ийм онцлогийг агуулсан музей гэж бодов. Энэ үзэл баримтлалыг бий болгогчтой танилцахыг би туйлаас хүсэж байсан. Тэгтэл домог зүй бол надад баригдашгүй юм гэдгийг бас мэдрэв. Хакасууд бол домгийн ард түмэн. Тэд уул, нуруудтай, амьтадтай амьд харилцаатай байсан харин энэ бүхэн нь гээгдэж байх шиг. Миний илтгэлд үгүүлэгдсэн “Улатау” гэх ойлголтын тухайд Хакасийн “Улуг Таг” буюу их уулстай санамсаргүй бус холбоо бий гэж бодно.

- Алтай Саяны нутаг дэвсгэрт байсан эртний соёл иргэншил, түрэг угсаатны соёлын өвийг хамгаалах үйл явцын тухайд та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

- Би Хакасийн улсын тусгай хамгаалалттай газрын талаар мэднэ. Нийгмийн сүлжээн дээр энэ талаарх бичлэгүүд байдаг. Тэд өөрсдийн үйл ажиллагааны талаар сайтар сурталчилдаг нь и чухал зүйл. Бидэнд тэндээс суралцмаар зүйлүүд ч харагддаг. Миний бодлоор тэр нь  үндэсний үзэл, зан заншил, түгээмэл соёлын тухайд томоохон үйлсийн эхлэл юм. Хятадууд “мянган алхам зам тавихад нэг алхам нь ч үнэ цэнэтэй” гэцгээдэг. Түүнтэй адил энэ яг тийм үнэ цэнэтэй нэг алхам. Мөнхүү энэ бүс нутгийн аялал жуулчиллын талаар би  мөн адил бодолтой байдаг. Орос орон болон манай ард түмэн хөрш аж төрдөг болохоор миний хувьд дахин энэ газраар аялж, эндхийн гайхалтай нөөц баялаг болох сансартай харьцдаг хүмүүсийн өв дурсгал, байгалийн сайхныг нь шимтэн сонирхохно доо гэсэн бодолд авсаар байна. Энэ тун чухал зүйл. Экологи бол байгаль, соёл, сэтгэл зүйн аль алинтай нягт холбоотой. Энэ үүднээс Хакастай би улам гүн холбогдож байна хэмээсэн юм.

Бэлтгэсэн: Изабэлла КОРИНА

Орчуулсан Г.Төрмөнх      

   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 5 =

Create Account



Log In Your Account