“Ковид”-ээр илчлэгдсэн Засаглалын хямрал - IY

By: Admin
2024-11-26
0
1507

 /Цуврал 4/          

        YI. Ковидын эх үүтгэлийн тухай маргаан хийгээд магадлалууд

Явж, явж корона вируст “цар тахал”-ын үүсгэгч эх үүтгэлийг зөв таних юм бол хүн төрөлхтнийг зовоож тарчлааж буй хамаг мухардал задран сарних нигууртай хэмээн хувьдаа мунхаглана. Гэвч үүнийг бодитой таних асуудал нь санаатай, эсвэл санамсаргүй ямар нэг шалтгаанаар бүтэл зэхий байсаар байна.  

Дэлхий нийтээр COVID-19 хэмээн нэрлэхээр тогтсон SARS-CoV-2  вирус хамгийн анх 2020 оны нэгдүгээр сард Хятадын Ухань хотын төвд илэрч, бүртгэгдсэн тул судлаачид энэ вирус Хятадаас эхлэн бусад улс оронд тархсан хэмээх таамаглалыг голчилцгоож байв. Гэвч зарим судлаачид COVID-19 халдварыг 2019 оны эхээр Итали, Испанид бүртгэгдсэн гэсэн мэдээлэл, баримт гаргаж, бас зарим нь Францаас тархсан гэж үзсэн бол нөгөө хэсэг нь халдвар Европоос Ухань руу тархсан гэж байлаа. Хятадын баруун өмнөд зүгт орших Юньнань аймгийн сарьсан багваахайнаас  илэрсэн RaTG13 вирусыг цар тахлын эх үүсвэр хэмээх санал дээр олон хүн санал нийлсэн. Учир нь шинжилгээнд хамруулсан сарьсан багваахайнаас COVID-19-ийн 96.2 хувийн генетик илэрсэн гэдэг. Тиймээс ДЭМБ-ын баг SARS-CoV-2 вирусыг сарьсан багваахай хэрхэн хүнд халдаасныг тогтоохыг эрмэлзэх болсон ч бүтэлтэй юм болоогүй.

Дээрх  таамаглалуудтай холбоотой зарим мэдээллийг тодруулбал:

  1. Олон улсын хүний эрхийн шинжээч Жүрмэдийн Занаагийн өөрийн нүүр номонд болон нийтийн цахим сүлжээнд тавьсан мэдээлэлд:

 “Ковид 19” бол хүний гараар Францад INSTITUTE PASTEUR 75724 Paris Cedex 15 (FR) гаргаж авсан хиймэл вирус. Ковид 19 бол амьсгалын замын хурц өрөвсөл үүсгэгч SARS-тай нийлүүлсэн 031789 тоотой, Вьетнамын Ханой хотод байдаг Францийн эмнэлэгт хэвтэж байсан амьсгалын замын халдварт өвчтэй хүмүүсийн вируснээс 2003 оноос өмнө гаргаж авсан вирус.

Нэгдүгээр алхам нь: SARS-CoV анх удаа 2003 онд Европ Америкийн патенттэйгээр Вьетнамд гаргасан, патентаа авсан.

Хоёрдугаар алхам нь: Америкийн SARS-CoV1, 2011 онд патентаа авсан.

Гуравдахь алхам нь: SARS-CoV2, 4 найрлага бүтэцтэй, HIV1- хүний дархлааны тогтолцоог устгадаг RNK вирустэй. “Ковид 19”-ийн эцэг нь доктор Fredric Tangy. Ковид 19-ийг Францын болон тэдний хамтрагч нэр үл мэдэгдэх эрдэмтэд байгалийн гаралтай SARS вирусыг нийлэгжүүлэх замаар Ухань хотын лабораторт Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гаргаж авсан. Тиймээс Ковид 19 бол хятад вирус биш гэж хэлдэг нь үнэн. Дашрамд хэлэхэд “RNK” вакцинууд бол хүн төрлөхтний эсрэг хамгийн харгис гэмт хэрэг. Тодруулбал  аажмаар хувьсгах, хамгийн боловсорсон биологийн зэвсэг. Урд өмнө ийм юм түүхэндээ харж байгаагүй.

Энэ роликоор өгч байгаа мэдээллийг хуурамч гэж бодож байгаа бол www.verite-covid19.fr  линкээр ороод шалгаж болно” гэсэн бол .

Reuters агентлагийн мэдээллээр: COVID-19-ийн анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ухань хотын Хуанан далайн хүнсний захаас илэрч, бүртгэгдсэн. Тэгээд тус захад худалдаалж байгаа махан бүтээгдэхүүнээр дамжин хүнд тархсан гэсэн мэдээлэл байдаг. Гэвч 2019 оны арванхоёрдугаар сарын 10-нд COVID-19-ийн халдвар авсан 41 өвчтөн Ухань хотын эмнэлэгт хэвтснээс 13 нь Хуанан захын голомттой огт холбоогүй байсан ажээ. Үүнийг Хятадын эрх баригчид SARS-CoV-2 вирусын хоёр төрөл байгаагийн нэг нь хүнсний захтай холбоотой гэж тайлбарласан. Хамгийн анх халдвар авсан худалдаачин сарьсан багваахайн мах эсвэл ялгадасыг Хятадын уламжлалт анагаах ухаандаа ашигласнаар халдвар авч, хүмүүст тараасан гэсэн таамаглал дэвшүүлсэн. Гэвч нотлох баримт олдоогүй. Зарим судлаач Уханийн вирус судлалын хүрээлэнгийн лабораториос санаатайгаар хүмүүст тараасан гэсэн саналыг дэвшүүлсэн. Тиймээс тэд ДЭМБ-ын судлаачдыг Уханийн лабораторит RaTG13 вирустай төстэй вирус байгаа эсэхийг сайтар шинжлэхийг санал болгож  мөнөөх судлаачид нь ч энэ дагуу ажилласан. Гэсэн ч цар тахлын үүсэл гарлыг тогтоохоор ажиллаж байсан ахлах эрдэмтдийн баг төдөлгүй, жил орчим болоод тарсан. Энэ үйл явдалд гаднын дарамт шахалт, авлига, ашиг сонирхлын зөрчилдөөн хамгийн их нөлөөлсөн гэж зарим хэвлэлд мэдээлэгдэж байсан. Колумбын их сургуулийн профессор Жеффри Сахс цар тахлын үүслийг АНУ-ын санхүүжилтээр бүтэн жил судалж, Ухань хотын лабораторийг шалгасны эцэст багаа тараахаар шийдлээ хэмээн 2021 оны 9 сарын 24-нд мэдэгдсэн. Ингэхдээ тэр “2015-2019 онд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн Уханьд сарьсан багваахайнаас халдварладаг коронавирусыг судлуулах зорилгоор “Ecohealth alliance” хувийн судалгааны фирмд 600 мянган ам.доллар өгснийг онцолж, судалгааны ажлыг цааш үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаагаа” хэлсэн байна. Тэрбээр судалгааны тайланг эмхлэн, 2022 оны дунд үед нийтлэнэ гэж байгаа. Эл багийг анх 2020 онд байгуулж, “Ecohealth alliance” хувийн судалгааны фирмийн ерөнхийлөгч Петер Дасзак ахалж байсан бөгөөд Ухань хотын лабораторийг цар тахлын үүсэлтэй ямар ч хамааралгүй, хий хоосон цуу ярианд итгэх нь аюултай гэж мэдээлж байсан гэх.  https://news.mn/r/2477818/?fbclid=IwAR2Siv-ZKItizgwU2hLdJ94mNEQWYtYi6lxEB2Gv8ZSJ-PbqGrwO9CfxhVs

Хятадын гадаад хэргиийн яамны дарга Чжао Лицзянь “2019 оны 10 сард Хятадад болсон олон улсын цэргийн тактикийн уралдаанд оролцохоор очсон АНУ-ын цэргийнхэн коронавирусыг Хятадад зөөвөрлөн оруулж ирсэн” хэмээн тэднийг буруутгасан нь олон улсын хэвлэл болон нийтийн сувгаар тарсан. Стратеги судалгааны институтын орлогч захирал Павла Фельдман энэ талаар “Спутник” радиод яриа өгөхдөө “Хятадын дипломатчид ийм асуудлаар маш болгоомжтой хандаж, болгоомжтой дуугардаг. Гадаад хэргийн яамны дарга нь ингэж шууд хэлсэн нь цаанаа ямар нэг баримтад үндэслэсэн байж таарна. Бас Америк цэргүүдийн дотроос хоёр цэрэг коронавирусын улмаас нас барсан гэдэг мэдээлэл олдсон нь асуудалтай. Өнөөгийн түвшинд уг вирусыг байгалийн гаралтай гэж үзэх тодорхой үндэслэл алга байгаа тул, дээрх мэдээллүүд дээр тулгуурлаад, аль ч улс орон энэ асуудлаар стратегийн өрсөлдөгчөө буруутгах үндэслэлтэй байгаа юм” хэмээсэн нь “Царьград” сайтад /орос хэлээр/ нийтлэгдсэн. 

Тэгвэл эдийн засагч, судлаач Сергея Глазьев хөтлөгч Юрием Пронькотой ярилцсан ярилцлагыг /2020 оны 2 сар/ мөн тус сайт нэвтрүүлсэн бөгөөд энэхүү ярилцлагад дэвшүүлсэн ултай таамаглалыг авч үзвэл: Канадын Глобал судалгааны төвийн шинжээч, Лэрри Романофф энэ талаар тодорхой, сэжиглэсэн байр суурь илэрхийлснийг онцолжээ. Лэрри Романофф коронавирусын гарал үүсэл хийгээд, хувирлын /мутаци/ модны бүх салаа мөчрүүд гагц АНУ-д байх боломжтой гэсэн үндэслэл дэвшүүлээд, АНУ-ын “Форт-Детрик” цэргийн лаборатороос энэхүү вирус анх үүсгэгдсэн байх боломжтойг мэдэгдсэн. Бүүр өнгөрсөн зуны найман сард Америкд ийм төрлийн үл мэдэгдэх өвчнөөр /уушигны хатгалгаа/ өвчилсөн хэд хэдэн тохиолдол гарсныг тэр дариуд нам дарсан ба, "коронавирус нь тэндээс угшилтай байх магадлалтай" гэсэн Тайваны эмчийн гаргалгааг хэн ч сонсож мэдэлгүй өнгөрч байгааг анзаарсан байна. Тэрбээр АНУ нь урьдынхаараа, хэвийн ажиллаж байсан цэрэг дайны зориулалтын туршилтын гол лаборатори болох "Форт-Детрик" -ийн үйл ажиллагааг тэр дариуд учир битүүлгээр хааж орхисон нь хачин жигтэй. Мөн хэдийнээ, "энэ үйл явдал нь урьдаас бэлтгэгдсэн зориудын ажиллагаа хийгээд, Хятадад санаатайгаар оруулж, тархаасан байж болзошгүй" гэдгийг Лэрри Романоффын мэдээлэл үндэслэн Сергея Глазьев сэжиглэх болсон байна. https://tsargrad.tv/news/bolshaja-gibridnaja-vojna-protiv-kitaja-glazev-ukazal-na-sozdatelej-biooruzhija-porazhajushhego-mir_242988?fbclid=IwAR0m-kqHmlxJJoVrHPgG2EQ47WtPdocGbEKJDzKewBg_6PvzCyZ4otA1sv0

Цаашилбал “Царьград” сайтын 2020 оны 3 сарын 15-ны нэгэн нийтлэлд  “Шинжээчид коронавирусыг Хятадын лаборатрид бүтээгдсэн гэж итгэж байгаа бол эдийн засагч, судлаач Сергей Глазьев харин өөр байрь суурьтай байна. Сергей Глазьев хэлэхдээ “Коронавирус бол хүний гараар бүтээгдсэн. Биоинженерүүдээс асуухад эдгээр нь ямар омгийн вирусуудтай /синтезлэгдсэн/, нийлэгжиж бүтээгдсэн болохыг хэлж чадна. Үүнийг хийсэн байх боломжтой ганц орон байгаа. Тэндхийн ийм үйл ажиллагаа явуулдаг лаборатори нь олон оронд салаа салбартай. Энэхүү вирус буюу тахал гэгчийг үүсгэх зорилго нь  дэлхийн нефтийн үнийн уналт валютын ханшны савалгаатай  бас холбоотой.  Дэлхийн дайнуудын зэвсэглэл, тактик нь нэг нэгнээсээ эрс ялгаатай. Америкчууд анх удаа энэ биологийн зэвсэгийг бий болгосон нь ил болж задарсан бөгөөд өөрсдийн зорилгод ашиглагдах вирусыг гаргаж авахын тулд урьд нь Эбола  чичрэг өвчний вирус, шувууны ханиадны вирус зэргийг туршсан байдаг.  Энэхүү “гибрид” /эрлийзжсэн/ дайн нь дэлхийд санхүүгийн хямрал бий болох үед буюу аль 10 жилийн өмнөөс эхтэй. Зорилго нь эдийн засгийн салбар дахь “дэлхийн засаглал” гэгчийг бий болгох гэсэн АНУ-ын санаархалаас үүдсэн зүйл.  Гол зорилтот бай нь мэдээж Хятад болон Орос улс. Яагаад гэвэл энэ хоёр улс эдийн засгийн хувьд тэдний хяналтанд орохгүй байгаа.

Био инженерчлэл нь аль 15 жилийн өмнөөс вирусыг хялбархан бүтээж, гаргаж авах боломжийг буй болгосон. Түүнчлэн тодорхой арьстнууд, хүйс, тодорхой насны хүмүүсийн эсрэг үүнийг зорилго болгон ашигладаг явдал бий.  Үндэстэн угсаатан, нас хүйсний онцлогт чиглүүлэн бүтээхийг зорилго болгох нь ч байдаг.

Нэгдсэн үндэсний байгууллагын биологийн зэвсэглэлтэй тэмцэх комиссын гишүүн байсан, шинжээч Игор Никулин: Коронавирусыг лабораторийн нөхцөлд гаргаж авсан шинэ төрлийн биологийн зэвсэг гэж үзэж байгаагаа илэрхийлээд. Уг вирус нь хулгана болон могойнд байдаг коронавирус, мөн гликопротейнийн уураг гурвын нийлбэрээс бүтсэн байх бөгөөд хүний дархлал хомсдлын вирус ч бүтцэд нь орсон байна. Байгальд ийм бүтэцтэй вирус үүсэх боломжгүй” гэж мэдэгдсэн. Тэрээр энэ тухайд олон улсад салаа салбарууд бүхий АНУ-ын биолабораторуудыг сэжиглэж байгаагаа ч илэрхийлсэн байна”.  https://tsargrad.tv/.../bolshaja-gibridnaja-vojna-protiv...   хэмээжээ.   

АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Л.Баттүвшин үгүүлэхдээ: 

Энэ цар тахлыг Америкууд зориудаар Хятадад тараасан гэж БНХАУ-ын Гадаад явдлын яамны түшмэл Лижиан Жао мэдэгдэл хийж байхад нөгөө талаас АНУ-ын Арканзас мужийн сенатор Том Коттон Хятадыг буруутган Уханьд байрладаг маш нууц биохимийн лабораториос гаралтай халдвар хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдэж байсан. Хэдийгээр аль аль нь нотлох баримтгүй, хуйвалдааны онолоор асуудалд хандаж байгаа хэдий ч вирусыг хөнөөлт зэвсгийн зорилгоор лабораторид бүтээж, цааш нь биологийн зэвсгийн зорилгоор тараах боломжтой гэдгийг хоёулаа үгүйсгэхгүй байгаа нь үндэслэлтэй юм. Учир нь вирусыг өөрчилж илүү хөнөөлтэй эсвэл хөнөөл багатай болгох аргыг хүн төрөлхтөн аль хэдийн мэддэг болж. Тэр байтугай 9 мянга гаруй вирусыг лабораторид хиймлээр бүтээсний дунд SHC014 гэж нэрлэгдсэн коронавирус хүртэл байна. Энэ вирус нь 2008 онд бүрэн синтетик буюу лабораторийн нөхцөлд бодис урвалжаар угсарч гаргасан вирус бөгөөд хүний эс болон амьд хулганад халдварлах чадвартай . Харин яг одоо дэгдээд байгаа шинэ коронавирус-2 нь хүнд халддаг 7 янзын коронавирусын нэг гэж тогтоогдсон, боловч гарал үүсэл нь ер тодорхойгүй байсаар.

Орчин үеийн биологийн лаборатори – Биологийн зэвсгийн үйлдвэр гэсэн үг. Орчин үед био аюулгүйн дөрөвдүгээр зэргийн эрүүл ахуйн шаардлага хангадаг лаборатори л байгуулж чадаж байвал дэлхийн аль ч улсын аль ч их сургууль, академи, хүрээлэнгүүд бүх төрлийн гоц халдварт өвчин үүсгэдэг онц аюултай вирус, бактерийн судалгааг хийх чадвартай болчихоод байгаа. Ийм лабораторид вирус, бактери зэрэг прокариотын генетикийн материалыг хүссэнээрээ синтезлэж, цоо шинэ амьд биет үүсгэж чаддаг боллоо. Үүнийг амьд биетийг угсарч байна гэж ойлгосон ч болно. Анх 2002 онд АНУ-д Э.Виммер тэргүүтэй эрдэмтэд анхны синтетик вирусыг угсарсан нь 7500 хос нуклеотид бүхий полиовирусын бүтэн геном байсан. Энэ вирус нь полиомиелит гэдэг булчингийн хатингаршил үүсгэж үхэлд ч хүргэдэг халдварт өвчний үүсгэгч учраас Америкууд энхийн гэрээгээ зөрчиж, биологийн зэвсэг бүтээсэн гэж олонтой шүүмжлүүлэхийн, зэрэгцээ үүнийг яг өмнө нь болсон 2001 оны Нью-Йорк хотын халдлагатай мөн холбож үзэж байсан. Тэрбээр энэ нь вирусын гаралтай халдварт өвчний судалгааг эрчимжүүлэхгүй бол орчин үеийн биологийн лабораторитой улс орон ямар ч аюултай вирусыг үйлдвэрлэхэд бэлэн байна гэдгийг харуулсан байдаг.

Одоо зах зээл дээр 3,125 хос нуклеотидын геномтой элэгний Б вирусыг 100 доллараар синтезлэж байгаа. Захиалга өгвөл бараг ямар ч дурын вирусыг хиймлээр гаргаж авч болдог. Гэхдээ энэ нь нийлмэл вирус гэсэн үг биш. Үүнээс гадна эрт дээр үед дэгдэж байсан халдварт өвчнүүдийн үүсгэгч вирусуудыг ч хиймлээр гаргаж авч болдог болсон. Жишээ нь дээр дурдсан хамгийн хөнөөлт цар тахлын нэг болох Испаний томуугийн вирусыг 1918 онд уг өвчнөөр Аляскад нас барсан хүний мөнх цэвдэгт оршуулсан цогцосноос авч лабораторид геномын дарааллыг нь тогтоосон байдаг. 2008 онд Крэйг Вентерийн хүрээлэн дээр 20 гаруй эрдэмтэд Mycoplasma genitalium JCVI-1.0 гэдэг бактерийн 582,970 хос нуклеотидыг хиймлээр синтезлэн үйлдвэрлээд, дэс дарааллаар нь угсарсан.

КОВИД-19 вирус хиймэл вирус уу эсвэл байгаль дээр аяндаа үүссэн вирус уу гэдгийг ч тодорхойлж чадаагүй байна. Ямар ч байсан 2008 онд Р.Барич тэргүүтэй Хойд Каролина их сургуулийн эрдэмтэд 29,7 мянган хос нуклеотид бүхий геномтой САРС-тай төстэй коронавирус/SHC014-chimeric coronavirus/ бүтээсэн бөгөөд энэ нь амьд хулгана, хүний эсийн өсгөвөрт халдварлах чадвартай гэдгийг зарласан. Энэ синтетик вирусыг 2002 онд Хятадад дэгдэн 8,427 хүнийг өвчлүүлж 813 хүнийг үхэлд хүргэсэн САРС өвчний эсрэг вакцин, эмчилгээний бодис гаргаж авахад зориулж гаргасан гэдэг. Учир нь коронавирус нь хүний биеийн эсэд ороод хуулбарлагдахдаа олон янзын мутацид ордог РНХ вирус тул эмчлэх эм, урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авахад маш хэцүү байдаг.. Гэхдээ нөгөө талаас иймэрхүү хиймэл САРС төст коронавирус хэрэв лабораториос алдагдвал цар тахал үүсгэх боломжтой гэдгийг тэр үед олон эрдэмтэд сануулж байсан.  Ийм учраас энэ КОВИД-19 цар тахлыг аль нэг улсын аль нэг вирус судалдаг лабораторид хиймлээр хийгдсэн вирусыг санаатай эсвэл санамсаргүйгээр тараасан эсэхийг бүрэн үгүйсгэх боломжгүй.

Коронавирусын цар тахлын аюулыг бид өдөр тутмын амьдралдаа мэдэрч байгаа энэ үед агаар дуслын замаар хүнд халдварладаг гоц халдварт өвчин үүсгэгч бичил биетийг /жишээлбэл коронавирус/ судлах боломжтой биоаюулгүйн 4-р зэргийн лаборатори манай улсын хэмжээнд байхгүй байна. Вирус судлалын салбарт орчин үеийн биологийн лабораторид боловсрол эзэмшсэн үндэсний мэргэжилтнүүд дутагдаж байна. Тиймээс Монгол улс цаг алдалгүй хүн амаа биотерроризмээс хамгаалах бодлого стратеги, үндэсний хөтөлбөрийг боловсруулах, шаардлагатай хууль эрхзүйн орчны шинэчлэлт хийх, бүтэц зохион байгуулалтын хувьд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн технологи бүхий үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгддэг судалгааны хүрээлэн байгуулах зайлшгүй шаардлагатай байна” хэмээсэн. Энэ ч үүднээс коронавируст тахал болон түүнтэй тэмцэх арга хэмжээ хэмээгдэх, вакцинжуулалт, элдэв дэглэм тогтоох үзэгдлүүдийг “геноцид” буюу хүн амыг хомроглон дарангуйлах, цаашилбал хомроголон устгах шинжтэй харгис үзэгдэл хэмээн эгдүүцэх үзэл нэлээн түгээмэл анзаарагдах болсон.

Геополитикийн асуудлын Академийн Ерөнхийлөгч генерал Леонид Григорьевич Ивашов Оросын иргэдэд хандаж хэлсэн үгэндээ: “ Биднийг устгах дайн болж байна. Бид нэгдэх хэрэгтэй ! Дайсны зэвсэг бол вакцинжуулалт-чипжүүлэлт, дижиталчлал, хиймэл оюун ухаан, боловсролын уналт, хүний эрх ба эрх чөлөөг биднээс хассан явдал. Бидний зэвсэг бол тархи, хуулийн боловсрол, нийгмийн сүлжээ, мэдээлэл, иргэний идэвхи, итгэл үнэмшил, залбирал, хайрын гэгээлэг хүчин. Хэрвээ та энэ бүхэн бага байна гэж бодож байгаа бол эндүүрч байна. Энэ нь ялалт байгуулахад бүрэн хангалттай. https://rainboway.info/.../idyot-vojna-vojna-na.../.. хэмээн анхааруулсан байна. Тэрээр Леонид Григорьевичийн анхааруулсны нэг биелэл нь коронавирусын эсрэг вакцин бүтээх, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх олон улсад арилжаалахтай холбоотой улс орнуудын өрсөлдөөн, далд дайн явагдаж буйг дэлхийн хэвлэлүүд олонтоо гаргаж тавих болов. Жишээ болгож ОХУ-ын шинжээч, тоймч Станислав Микульскийн бичсэн “Тариур улс төрийнхөний гарт орох үеэр” /Когда  шприцы попадают в руки политиканов

/ үгүүллээс эш татвал “...1990 онд АНУ-д вакцины  сөрөг нөлөөллийг судлах VAERS системийг үүсгэн бий болгосон байдаг. Энэ нь онцгой зүйл авч эмнэлгүүдийн өргөн хүрээлэлдээ төдий илэрхий бус байжээ. Гэнэт 2021 онд коронавирусын эсрэг нийтийг хамруулсан вакцинжуулалт явагдахад энэ систем ажиллаж вакцины тунг авсаны улмаас болж буй нас баралтын талаар дохио өгч эхэлсэн байна. Гэсэн ч энэ нь худлаа статистик гаргадаг башир мэхийг нь илрүүлэх, дүрслэн хэлбээс өөрийг нь “савардаж хаях” хүчин зүйл болсон гэсэн үг.    

Барууны орнуудын “Pfizer”, “Jansen”, “Moderna” бэлдмэлүүдийн сөрөг үр дагаварыг уг нь оросоос бүүр тусд нь тооцож үзсэн шүү дээ.  Тэгээд ийм асуудлын тухайд хал үзэж, халуун чулуу долоогоогүй  европ, америкийн уншигчид, хэрэглэгчдэд халдвараас хамгаалах вакцины үр дүнд эргэлзээ төрөх болжээ. Энэ мэдээж гайхаш төрүүлсэн асуудал: Харин тэгэнгүүт тэдний хувьд цухас төдий л мэдээлэлтэй Оросийн “Спутник V” вакциныг энэ эргэлзээг нугалахад ашиглах санаа төрсөн хэрэг. Тэдний хэлсэнчилэн эрэлт нь нийлүүлэлтийг бий болгодог тул “Спутник V”-ийн эрэлтийг ямар нэг аргаар хязгаарлах хэрэгтэй болж. Тэгээд баруунд гардаг зарим орос хэвлэлүүдэд болон нийтийн цахим сүлжээнд “Спутник-V” вакцин үр дүнгүй, ашиггүй гэж ойлгуулахад чиглэгдсэн нийтлэлүүд үзэгдэх болж, улмаар энэ талаар ил цагаан дайралтууд хийх болов. Ийнхүү бохир технологийг энгийн зүйл болгох үйл явц өрнөж байсан ч, түүнтэй зэрэгцээд Америкийн анагаахын мэргэжилтнүүд олон нийтэд хандан америк вакцин нь өөрөө “баталгаагүй, вирус эсэргүүцэх чадвар сул, “СОVID -19” вирусээр өөрөөр нь үүсгэгдсэн хийгээд биологийн аюулт бодисууд агуулсан зэргээс шалтгаалж, ихээхэн хор уршиг дагуулж болзошгүй гэдэг талаар мэдээлэл өгөх болсон...хэмээжээ. http://mongolgarag.mn/read/post/3344643

     Дээр биологийн зэвсэг, биологийн дайн гэсэн үг, нэр томъёо хэд, хэд дурьдагдсантай холбогдуулаад түүхийн зах зухаас сөхөж үзье.

1932 онд Токио дахь японы армийн цэргийн эмнэлгийн сургуульд “Хижгээс сэргийлэх судалгааны тэнхим” байгуулж, цэргийн эмч хошууч Широ Ийшигээр удирдуулснаар Японы армийн хими, бактериологийн зэвсгийн судалгааны ажил эхэлсэн байдаг. Улмаар 1933 онд Японы цэргийн эрхтнүүд Широ Ийшигийн боловсруулсан зүүн хойт хятадад бактери судлах суурин газар байгуулах саналыг зөвшөөрч, тус салбар ангийг нэн даруй байгуулан мөнхүү Ийшигээр удирдуулахаар шийдвэрлэжээ. Ийшигийн боловсруулсан үзэл баримтлалаар Япон Улс бактериологийн дайн хийснээр ялалтанд хүрэх бөгөөд энэхүү бактериологийн зэвсгийг турших, үйлдвэрлэхэд нүсэр их зардал мөнгө, тоног төхөөрөмж шаардагдахгүй, түүнчлэн богино хугацаанд эсрэг этгээдийнхээ хүн ам, цэргийг олноор нь халдварлуулан амьд хүчний ихээхэн хохирлыг үзүүлж, байлдах чадварыг нь алдагдуулах боломжтой, бүх ажлыг эмнэлгийн судалгаагаар халхавчлан нууцлах боломжтой зэргээрээ давуу бөгөөд энэ чанараараа ашигт малтмалын нөөц хомс Япон улсын хувьд хими, бактериологийн зэвсэг нь маш ашигтай хэмээн үзсэн байдаг.

ko 13

Энэ отрядад сард 300 кг тахлын, 500-600 кг хүртэл боомын, 800-900 кг хүртэл гэдэсний хижиг, цусан суулгын, 1 тонн хүртэл булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан баримт бий.Эдгээр нянг нохой бөөс зэрэг бичил биетнүүдэд халдварлуулан хадгалах, улмаар тэдгээрийг эсрэг этгээдийнхээ хүн ам, газар нутаг, цэргийн дунд хаях замаар халдварлуулахаар төлөвлөж байжээ. Зарим баримтанд дурдсанаар тус отрядад асар их нянг “хэрэглэхэд хэзээд бэлэн”-ээр хадгалж байсан бөгөөд 731 дүгээр отрядад нян халдварлуулсан хархны тоог З саяд, нохой бөөсийг 300 кг-д хүргэх тушаалыг Японы армийн удирдлагаас өгч байжээ.

Эдгээр бактерийг дайны үед артиллерийн сум болон минийн дотор хийж буудан тараах, бактери бүхий бөмбөг онгоцоор хаях, бактерийн халдварыг бэлчээр, булаг шанд, агаарт тараах зэрэг аргуудыг хэрэглэхээр төлөвлөж, мөн ийм арга замаар бактери халдварлуулах туршилтуудыг хийж байсан нь тогтоогдсон юм."Ийшигийн отряд"-ынхан 1939 оны долоодугаар сараас найман сарын хооронд Халхын гол, Хулстай болон Аргунд тарваган тахал, булчин задрах тахал, цусан суулга, гэдэсний хижиг, боом болон ям сахуу өвчний бактери тархаасан байдаг. Энэ халдварыг Ийсийгийн отрядын 22 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн эмч, хошууч Икари Цунэсатогоор толгойлуулсан сайн дурын амиа золиослогч нар (японоор «токкотай») хийж гүйцэтгэжээ.

Дашрамд дурьдахад Халх голын дайныг Японы түүхч, судлаачид "Номун ханы хэрэг явдал" хэмээн нэрлэдэг. Энэ дайн нь агаарын тулаанаараа дэлхийн 2-р дайны өмнө орох гурван улсын цэрэг оролцсан том дайн байсан хийгээд. Өдгөө цагт цэргийн судлаачид уг дайныг дэлхийн 2-р дайны эхлэл байсан, дэлхийг эзлэх зорилготой 3-4 хувилбараар боловсруулсан Японы цэргийн эрхэтнүүдийн стратеги төлөвлөгөөний  дагуу хийгдсэн боловч амжилт олоогүй гэдгийг хөдлөшгүй олон баримтаар нотлож байна. Дашрамд цухас дуулгахад бактерологийн дайны туршилтын бааз болж байсан 731 дүгээр отрядын бүх бааз суурь дайны дараа нууцаар АНУ-д шилжсэн мэдээлэл байдаг. 1945 онд Япон бууж өгч 731 дүгээр отрядын материалууд америкуудын гарт орж /зориуд өгсөн ч байж болох талтай/ он цаг өнгөрөх тусам отрядын талаарх бараан түүх бүдгэрч, замхарч буй. ТУРШИЛТЫН зарим нэг ноцтой зүйлсийг америк зориуд нуун дарагдуулсан. Мөн 1933-1945 он хүртэл ОЛЗНЫ хүмүүс дээр хийгдсэн зарим туршилтын үр дүнгээ Японы анагаахын салбарт хийгдсэн нээлтэйгээ холбож салбарын өнөөгийн хөгжилд түлхэц өгсөн гэдгийг баримтат кинон дээр тус отрядад ажиллаж явсан хүмүүс дурьдсан байдаг. http://newsmedia.mn/25119

Дурьдаж буй түүхэн мэдээлэлд хүмүүс эргэлзэж итгэхгүй байх нь элбэг. Тэгвэл Ширчингийн Баатар /Shirchin Baatar/ гэдэг хүн.  Өөрт тохиолдсон зүйлээ цахим нүүр номондоо үгүүлсэн нь: “Хүн амьдралдаа янз бүрийн л юм үздэг. 80-аад онд Орост сурч байхдаа оройгоор нийгмийн ухаан хоёр жил үзэв. Халхын голын дайны тухай өвгөн багш маань ярьж байхдаа япончууд Монголыг хэрхэн эзлэх, оросууд хэрхэн хамгаалах болсон гол шалтгаан нь Танака меморандумтай холбоотой, тэд Манжуур, Монголыг түшиц газар болгоод улмаар Дундад Ази, Ойрхи Дорнодоор дамжин Баруун Европыг эзлэх төлөвлөгөөг үүнд тусгасан гэж ярьж байлаа. Японд 7 жил сурахдаа энэ талаар сонирхож хөөцөлдсөн боловч "Танакагийн санамж бичиг нь ор үндэсгүй" гэж л уншиж сонссон билээ. Тэгээд өдий болтол эргэлзсээр л явсан юм. Харин энэ "Гоминданы Хятад" номоос Японы эзэнт улсын Ерөнхий Сайд Танакагийн эзэн хаандаа 1927 онд өргөсөн санамж бичгийг бүрэн эхээр нь олж харлаа. Тэр орос профессорын хэлж байсантай яг л таарч байна. Үүнийг тэрээр лав уншсан байжээ. Монголчууд маань бүгдээрээ цаг ямагт доороо суурьтай дотроо бодолтой байж улс орноо цаашид авч явна шүү!” гэжээ. https://www.facebook.com/photo/?fbid=4150372111727047&set=pcb.415038355059236

Энэ бүхнийг ажиглан судлаж, тунгаан эрэгцүүлвээс нэгэнтээ тоймч Микульскийн үзсэнчилэн корона вируст цар тахал дэлхий даяар нүүрлэсэн энэ цаг үед “дэлхийн олон оронд, зөвхөн улс төр, эдийн засгийн харилцаанд эвдрэл нүүрлээд зогссонгүй, манай дэлхийн оршин суугчдын ертөнцийг үзэх үзлийн мөн чанарт ихээхэн өөрчлөлт бий болж байгаа” гэдгийг үгүйсгэж боломгүй. Юуны түрүүнд хамгийн тод анзаарагдсан зүйл гэвээс энэхүү ковид тахал, ковид дэглэм, вакцинжуулалт мэттэй холбоотойгоор нэг хоёр, эсвэл цөөн буйр улсын түвшинд бус бүх дэлхийг хамарсан Засаглалын хямрал болон гажуудлын шинж тэмдэг чамгүй тод ажиглагдаж байх шиг.

Энэхүү үгүүлэлд толилуулсан эх сурвалж, эш баримтуудад үндэслэн дэвшүүлж буй гол асуудал гэвэл дэлхий ертөнцөд, хүмүүн олонд нүүрлэсэн шинэ төрлийн вируст тахлыг тойрсон, түүнтэй тэмцэх нэрээр  Засгийн газруудаас явуулж буй бодлого, арга хэмжээнүүд, ялангуяа вакцинжуулах арга хэмжээ нь нэг талдаа бодит үүтгэл нөхцлийг зөв таниагүйгээс төөрөлдсөн, солиу гажуу   санаа бодолд тулгуурлаж, тэр хэрээрээ гажуудал, сөрөг үр урхагийг үлэмж дагуулж байгааг анзаарч, залруулах тал руу замнах

Засгийн газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн яам гэх мэт эрх мэдэл бүхий газрууд үйл ажиллагаандаа нэгэнт илэрхий байгаа алдаатай зүйлүүд, зарим зүйлийн нугалаа завхрал байгааг  хүлээж, тэдгээртэй холбоотой гэм буруугаа ухамсарлах.

Зарим талаар хэтэрхий муйхар бодлого шийдвэрээсээ татгалзаж, бусдыг, ард түмний дунд байгаа мэргэжлийнхнийг, экспертүүдийг, судлаачдыг, олон нийтийг сонсох. Иргэний нийгэмтэй, ард түмэнтэйгээ хэлэлцэж, зөвлөлдөж, учрыг тунгааж байж, цааш явах шаардлагатай болж буйг сануулахад чиглэгдсэн болно.

Хиргис Г.ТӨРМӨНХ

Ховд хот. 2021 оны 10 сарын 15-аас 12 сарын  25

      ko 14

ko 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 8 =

Create Account



Log In Your Account