Сонгуулийн үр дүнгээс хүлээх бидний хүлээлт

By: Admin
2024-12-23
0
144

Сонгогчдын боловсролд

Өргүй эдийн засаг

Байгалийг нөхөн сэргээж, орон нутгийг тогтвортой хөгжүүлэх санг бүрдүүлэх, уул уурхайн хариуцлага, ил тод байдлыг бодитой болгох;

Хувь хүн, албан байгууллагыг өрийн гинжнээс салгах, эдийн засгийг дотоодын нөөцөөр бүрдүүлдэг болох;

Шинжлэх ухааны ололт, технологийн дэвшлийг бодитоор нэвтрүүлэх, үүнд дотоодын оюун санаа, нөөц боломжийг тэргүүн зэрэгт үзэх тогтолцоог бий болгох;

Гадаадын зээл тусламжийн зарцуулалтыг бүрэн нээлттэй ил тод болгох, улс төрд хамаарал бүхий нөхдийн эрх мэдлээ ашиглаж бий болгосон эдийн засгийн мөлжлөгөөс салах ! .

Хариуцлагатай төр

Бүх шатанд нийгмийн зөвшилцөлийн боловсронгуй, үр өгөөжтэй  тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгжүүлэхийн тулд ард иргэдтэйгээ (иргэний нийгэм) нягт хамтран ажиллах;  

Засгийн газар, хүний нөөцөд мэргэжлийн туршлагатай боловсон хүчнийг нам харгалзхгүй шудрагаар сонгон шалгаруулж ажиллуулах;

Хууль хяналт, шүүх цагдааг хараат байдлаас бүрэн салгах тогтолцоог бүрдүүлэх, төрийн хяналтын хараат байдлыг арилгах эрх зүйн орчныг ар иргэдтэйгээ хамтарч бий болгох, хэрэгжүүлэх;

Ард иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах, төрийн хэрэгт оролцохыг нь элдэв журам дэглэмээр боомилохгүй байх ! (Редакцийн байр суурь)

Тэгш хамруулах нийгмийн бодлого

Нийгмийн халамжийг хавтгайруулахгүйгээр, хэрэгцээтэй хэсэгт нь чанартай тусламж дэмжлэг хүргэхийг чухалчилах;

Ялгаатай бүлгүүдийн хэрэгцээг сонсож, төрийн бодлого үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлэх;


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 7 =

Create Account



Log In Your Account