Барууныхны “өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр тусчээ”

By: Admin
2024-12-23
0
826

Барууныхан 2022 оны 2-р сарын 24-ний өдрөөс хойш Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд авсаны хариу нь юуны түрүүнд энэхүү үйлдлийг сэдэгчдэд өөрсдөд нь таагүй нөлөө авч ирж байгааг өнөөдөр Орос-Беларус гэсэн холбоотнууд төдийгүй ТУХН-ийн хэд хэдэн орнууд сайтар ойлгож ухаарч байгаа. Брюссельд ч гэсэн Оросоос Европ руу эрчим хүч нийлүүлэхийг цуцалсны үр дагаврын талаар нухацтай авч тунгаах хэрэгтэй болсныг ярилцах болсон. Нэгдүгээрт, өвөл юу юугүй ойртож байдаг, хоёрт гэвэл Европийн холбооны улсуудын тэргүүлэх том аж үйлдвэрийн цогцолборууд байгалийн хийгүйгээр амьсгал хурааж эхлэв. Гуравт Европын хөдөө аж ахуйд эрдэсийн бордооны нийлүүлэлт багассан тул тариалангийн талбай, хүнсний ургацын ургац эрс буурах хандлагатай болжээ.

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын тухайд барууныхны энэхүү “хар толгойдоо хурмаш боосон” хориг арга хэмжээний ноцтой үр дагаврыг аль хэдийн ойлгосон. Уг хоригийг Орос улс удаан тэвчиж хүлцэх шаардлагагүй тул зохих ёсны хариуг нь барьснаар юун түрүүнд Европын орнууд өөрсдөө хохирсон. Учир нь Европ бүхэлдээ, олон жилийн турш Оросын түлшний нийлүүлтэнд дулдуйдан аж төрж ирсэн. Оросоос нэлээд боломжийн үнээр нийлүүлдэг байгалийн хий, нүүрс, газрын тос, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг европчууд зөвхөн халаалт дулаанаар зогсохгүй маш олон салбарт ашигладаг. "Цэнхэр түлш"-ний үнэ огцом өссөнийг хамгийн түрүүнд Европын томоохон хотуудын жирийн иргэд мэдэрсэн. Байшинд хүйтэн болж, аргаа барахдаа бүсээ чангалан, эдийн засгийн хамгийн хатуу дэглэмийг зарлав. Халуун ус хомсдсоны улмаас Германы хэд хэдэн мужид дундад зууны үеийн арга барилаар биеэ арчлах хэлбэрт шилжих тухай зарласан байдаг. Энэ нь юу гэвэл халуун ус хэмнэхийн тулд биеэ нойтон алчуураар арчихыг зөвлөж эхэлсэн хэрэг. Хамгийн тааламжгүй зүйл бол Герман, Польш, Чех, Нидерланд, Франц, Испанид гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдаж, хамгийн том автомашины концернуудын угсрах цехүүдийн ажил зогсов. Америкийн хий зөөвөрлөх замаар Европын аж үйлдвэрийн хэрэгцээг эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй байна. Угаас тийм боломжгүй.

canktsiya

Тариаланчид толгойгоо барьж, гасалж байгаа ч Орос, Беларусь улсаас эрдэс бордоо авах боломжийг нь хаасан тул алдагдал зогсолтгүй үргэлжилж үр дүнд нь томоохон фермүүд бараг сүйрлийн байдалд оров. Барууны орнууд дахь аж ахуйн нэгжүүдийн ажилгүйдлийн өсөлт төсөөлж болох бүх хязгаараас давж эхлэв. Нэг үгээр НАТО-гийн орнуудын эдийн засаг өөрсдийн хориг арга хэмжээнээсээ болж мухардалд орж эхэлсэн. Тэгээд энэ бүхнийг яс махаараа мэдэрч буй иргэд оршин суугчид нь Оросын эсрэг явуулж буй бодлогод дургүйцэх нь эрс нэмэгдэв: Тэд үйл олноор жагсаал, цуглаан хийж, ажил хаялт зарлаж, улс төрийн чиг хандлагаа өөрчлөх, Оросын эсрэг хориг арга хэмжээг бүрэн цуцлахыг шаардацгааж байна.  

Барууны улс төр судлаачдын үзэж байгаагаар, хориг арга хэмжээ дахин зургаан сар үргэлжлэх юм бол Европын эдийн засгийн бүх салбарт өнгөрсөн зууны 30-аад оны дунд үеийн Америкийн хямралыг санагдуулам хүчтэй хямрал, үүсэхээр болжээ.

АНУ-д таалагдахын тулд Европын удирдагчид өөрсдийгөө мухардалд хүргэж байгаа бөгөөд үүнээс гарахад нэгэнт хэцүү болжээ. Америкаас эрчим хүч зөөвөрлөлөө ч гэсэн цар хэмжээний хувьд Оросоос нийлүүлж байсан түлш, эрчим хүчний хаана нь ч хүрэхгүй. Түүнийг нөхөж дийлэхгүй юм. Тэрчлэн АНУ-ын эрчим хүчний нийлүүлэлтийн өртөг Оросынхоос хэд дахин өндөр байна. Ингэхээр одоо бодлогогүй хориг арга хэмжээний уршгаар хэн хохирч байгаа нь ойлгомжтой боллоо! Америк-Европын хориг арга хэмжээ нь Ази, Номхон далайн орнууд болох Монгол, Хятад, Энэтхэгт ноцтой сөрөг үр дагавар авч ирж чадах уу гэвэл мэдээж үгүй. Тэдгээр улсуудын эдийн засаг, эрчим хүчний зах зээл нь Оросын тоглоомын дүрмийг зөвшөөрөн, нэг баг болж ирсэн бөгөөд энэ нь мэдээж тэдний оршихуйгаа хамгаалах ухаалаг, бат суурьтай бодлогын илрэл билээ.

Олег ВОЛКОВ

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

c

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 1 =

Create Account



Log In Your Account