Улс төрийн ашиг сонирхлын ангал дээр

By: Admin
2024-12-22
0
1491

Өнөөгийн нөхцөлд Вашингтоны зүгээс төв Азийн бүсэд явуулж буй үйл ажиллагаа нь эртний хөрш улсуудын хил хязгаарын маргаан мөргөлдөөнийг дэвэргэж, бие, бие рүү нь турхиран өдөөх өөрсдийнх нь үлгэр загвараар үргэлжилж байна. Дайны дараа үе буюу олон жилийн өмнө СССР-ийн зохиолч Николая Шпановын “Турхирагчид” хэмээх роман хэвлэгдэн гарсан. Тэр романд тэр үеийн Европ дахь хөрш зэргэлдээ улс орнуудын хоорондын хил дагуух хуурай газар хийгээд далай тэнгис, гол мөрний дээгүүрх байр зүйн шугам нь /координат/ тодорхойгүй зурвас хэсэг буюу цэрэггүй зурвастай холбоотой газар нутгийн маргаантай асуудлыг ашиглан, хооронд нь өдөөн турхирах аргаар гитлерийн үзэл суртлыг хэрхэн халдааж, түгээж байсан тухай үгүүлдэг. Гэтэл өнөө үед цагаан ордны үзэл суртлаар, төв Азийн бүс дэх Оросын ашиг сонирхолыг хохироох зорилготой явагдаж буй ажиллагаа нь дээр үгүүлэгдсэн бөгөөд өдгөө цагт жам ёсоор  мартагдан баларсан өнөөх Гитлерийн арга барилтай тун адилхан байгаа юм. СССР-ийн холбоо задарсны дараа ч гэсэн олон жилийн турш найртай эвсэг барилдлагаар оршин амьдарсаар ирсэн холбооны бүгд найрамдах улсууд одоо ирж, гэв гэнэтхэн буруу харалцах, зарим  тохиолдолд бүүр дайсагналцах болсон нь хачирхалтай.

АНУ өөрийн улс төр, газар зүйн /геополитик/ ашиг сонирхлын үүднээс саймширан, бачлах аргаар Казакстаны ард түмний ой санамжийг самууруулах элий балай суртал ухуулгыг түгээж эхэлсэн нь юу гэвэл Кремль хойд Казакстаныг 1954 оны өмнөх үеийнх шиг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэн авах зорилгын үүднээс улс төр, эдийн засгийн бэлтгэлээ хангаж байгаа гэх “шургаа үг” юм. Энэ нь мэдээж Орос болон дорнод Казакстаны харилцаанд булингар үүсгэх гэсэн далд тооцоотой. Учир юу гэвэл Оросын автомашины үйлдвэрлэлийн түүхий эдийн нэг чухал нөөц хэсэг болж ирсэн  цайрын хүдрийн баялаг нөөц бүхий ашигт малтмалын орд газрыг Казакстан улс тусгаар улс болсныхоо дараа үндсэн хуулиараа баталгаажуулж, өөрийн хамгаалалтанд авав. Энэ нь тухайн улсаар барахгүй төв азийн бүх улс орнуудын тогтвортой харилцаанд ихээхэн ноцтой байдлыг үүсгэсэн хэрэг. Иймэрхүү хандлага цаашид ч үргэлжилэх шинжтэй яг тэр үетэй давхцан,  “К-News” мэдээллийн агентлаг “АНУ болон бусад барууны гүрнүүд ардчилсан хөдөлгөөн, хүний эрхийн тогтолцоог дэлхий дахинд номлон дэлгэрүүлэхдээ, большевикууд пролетарийн хувьсгалийн үзэл санааг дэлхий даяар хэрхэн нөмөргөн хучиж чадсан билээ тэр түвшинд аваачина гэсэн өөрсдийн үзэл баримтлалыг зарлан тунхаглах болсон”-ыг бодитоор мэдээлж байв. Гэвч үнэн хэрэгтээ бол ардчиллын үнэ цэнэ гэдэг нь том олз руу гэтэхдээ халхавч болгон ашиглах төдий зүйл юм шиг. Тэрбээр энэ тухайд platon.asia агентлагийн гаргаж тавьсан “редакцийн нийтлэл”-д тодорхой үгүүлжээ.

Тэнд бичихдээ “Нарийн ширийн зүйлсээс дурьдвал манай орноор хөллөж бизнесийнхнээс томоохон луйврын шинжтэй зүйлүүдийн сэжүүр цухалзаж, Казакстанаас хөрөнгө, мөнгө гувчуулан оффшор бүсэд оруулах нь газар авах янзтай болсон. Хэрвээ барууныхан үүнд оролцоогүй, нүдээ аниж байсансан бол ийм байдал үүсэхгүй байх. Тэр тусмаа үүнийг хэн үйлдэж байна гэхээр улс  төрчдөөрөө дэмжүүлсэн барууны бизнесменүүд, нефт үйлдвэрлэлийн онцгой бүс дэх луйврийн сүлжээнд хамгийн идэвхтэй холбогддог нөхдүүдийг нэрлэж болох. Гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор Казакстанд авилгал, луйврын сүлжээг идэвхжүүлж буй барууны энэ нөлөөлөл “Казакгейт”-ийн ирээдүйг зогсоол руу нь уруудуулан туусаар байна. Энэ асуудал зөвхөн нефтийн салбараар ч хязгаарлагдахгүй юм. Зөвхөн нэг жишээг дурьдахад Лакшми Миттал гэгч бизнесмен Каргандийн төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшилдээ авахын тулд хувьчлалын ажлын хэсэгт /комисс/ зуучлагчаар дамжуулан, зуун сая доллар атгуулсан гэдэг нь эх сурвалжийн мэдээллээр илэрхий  болсон. Ойлгомжтой ! Одоо харин хүн амын санаа бодол дараагийн шинэ цуурхалд татагдах нь дамжиггүй бөгөөд энэ нь юу гэвэл Оросууд хойд Казакстаныг таслан авахын тулд үйлдвэрийн том бааз суурийг нь барууны бизнесменүүдтэй нийлэн, гартаа оруулж авч байгаа тухай цуу мэдээ байх болно. Гэтэл, хэрвээ тухайн газар нутгийг Орос өөртэй авахыг санаархсан бол хөрөнгө оруулагчид комиссыг зуун сая доллараар хахуулдахийн учир юу билээ?

Казакстаны төмөрлөгийн үйлдвэрийн /КАЗЦИНК/ давуу эрхийн хувьцааны 90 хув нь Дорнод Казакстаны Риддер хот дахь барууны хувьцаа эзэмшигчдийн гарт байдаг. Энэ үүднээс бол цуу яриа үндэслэлгүй болж таарна. Гэхдээ шууд зориудаар ийм худал, цуурхал үүсгэж буйгийн учир юунд гэдгийг бодоод үзвэл, Орос болон дундат Ази дахь бүгд найрамдах улсуудын холбоо харилцааг таслан салгах, түүнчилэн төв Ази дахь газар, усны асуудлуудыг дэвэргэхэд чиглэгджээ гэсэн таамаглал руу зүй ёсоор гулсан орно. Харин барууны ардчилагчдын халхавчилсан үгээр бол тэдний үйл ажиллагаа нь Киргиз болон Казакстан, мөн Киргиз болон Тажикстан, Казакстан болон Узбекстан гэсэн холбоосоор зэрэгцэн түншлэгч орнуудын хамтын харилцааг тогтооход чиглэгдсэн бодлого гэнэ. Тэгэхээр бүүр дөрвөн зууны тэртээт болж байсан хүний эрхийг дороо гишгэж, хүнээр золио хийхтэй мөр ялгалгүй байдлаар өрнөж буй өнөөх хилийн мөргөлдөөн  сэлт нь одоо хөрш улсуудын “зэрэгцэн түншлэл” болж таарах нь уу даа? гэсэн ёстой асуулт үүснэ.

Эзэмшил нь ээдрээтэй, дундын зааг тогтоогүй газар нутгууд болон хүрч очиход бэрхтэй, уулын бүсийн хил хоорондын зааг зурвастай холбоотой илэрхий маргаантай асуудлуудын хувьд эртнээс, зайлшгүй зохицуулалт шаардаж байсан гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү нэг нөхцөл шалтгааны улмаас Оросын тал энэ хэрэгт оролцохоос зайлсхийж ирсэн. Оросын большевикууд үнэхээр өнгөрсөн зууны 20-иод оноос хойш, олон жилийн турш тэдгээр орнуудад ийм тэмцэл мөргөлдөөныг ер гаргалгүй байж чадсан нь худал биш гэж үү? Харин одоо яаж байна. Бараг л хар аяндаа байж байтал бүс нутгийн хилийн дагуух оршин суугчдын эсрэг тэсрэг байдал, тэмцэл мөргөлдөөн нь тэсрэн дэлбэрэхэд хүрч, бүүр төв Азийн олон сая хүн амын дундах үндэстэн угсаатны ашиг сонирхолын зөрчилдөөнийг үүсгэн, эдийн засаг, улс төрийн үлэмж хохирол амсахад хүргэж байна шүү дээ.

Барууны ивээн тэтгэгчдээс (спонсорууд) дэмжлэгтэй Киргизийн парламентийн гишүүн Алла Измалкова Казакстан улс Киргизын газар нутгаас булаасан гэж үзээд, Чу голын гольдролыг өөрчлөхөөр тооцоолж буй талаараа мэдэгдэхдээ “Хэрвээ бид уулын бүсийн Чу голын эрэг, гольдролыг өөрчилж, өөрийн талд оруулж чадахгүй бөгөөс чамлалтгүй их хэмжээний талбай хайран болно.  Чу голыг үргэлж өөрийн нутаг байлгахын тулд ингэх нь чухал” хэмээсэн. Харин Казакстанчууд голын гольдролоо хамгаалахын тулд зэвсэг барин босохоос аргагүй гэж үзсэн явдал бий. Энэ бол хэдхэн жилийн өмнөх явдал бөгөөд барууны болон хэт барууны чиглэлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ байдлыг хөөрөгдөн дэвэргэж байсан нь одоо хүртэл амь бөхтэй мэдрэгдсээр байна. Тэрбээр Киргизийн энгийн ард иргэд, оршин суугчдын ой ухаанд үүнийг итгүүлэн, хоногшуулахаар мачийж, зүгээр ч үгүй Киргизстан улс үүний улмаас жил тутам 90 мянган гектар талбайгаа алдаж байгаа гэсэн нарийн тоо баримтыг гаргаж ирэн түгээсэн байдаг. Гэвч энгийнээр тооцож үзвэл, яг ийм хэмжээний талбайг жил тутам алдаж буй нөхцөлд тус улсын нийт нутаг дэвсгэрийн наймны нэг нь алга болж байна гэсэн үг (Кыргиз улс бүхэлдээ 199 900 метр квадрат буюу 19 сая 990 мянган га газар нутагтай).

Сансрын хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн зургуудаар бол голын гольдрол өөрчлөгдсөн нь харагдаж буй. Чухмыг хэлбэл иргэдийн зарим хэсгийн итгэл үнэмшилтэй хэлж байгаачилан Чу голын сав газар Казакстаны байнгын (үргэлжийн) ашиг сонирхлоос гарч, Киргизийн талын эрэг дагуух нутаг нь үндсэндээ тэднээс алдагдсан бололтой. Улс дундын шинжилгээний үр дүнг үзвэл Чу гол нь нэлээн хэдэн улсын нутаг дэвсгэрийг шилжин дамжиж урсдаг, тэрхүү улс тус бүрийн хил хязгаараас дотогшоо хэсэгт харьцангуй тэнцүү хэмжээтэйгээр, тус бүрд нь тун багаахан талбай оногддог, голын гольдрол өөрчилөгдсөн ч  улс тус бүрийн хил хязгаарын шугамаар бараг огтлолцохгүй хийгээд  нөлөөлөл  багатай байхаар байна гэж дүгнэжээ. Эндээс нэг өнгө аяс анзаарагдаж байгаа нь юу гэвэл улс хоорондын маргаан мэтгэлцээн олшрох хандлагатай болж буй өнөөгийн ийм нөхцөлд Казакстаны Назарбаев тодорхой газар нутгийг буцааж өгөхийг Хятад улсаас нэхэх асуудал үүсгэж болно гэсэн санаа яваад байх шиг.

Нүүдлийн шинж чанартай буюу “нүүдэлчин нуур” гэгдэх Лоб-нор нууранд холбогдох асуудлыг цухас дурьдахад зөвхөн үүнийг тойрсон хэрүүл маргаан XX зуунд хангалттай өрнөсөн. Лоб-норын асуудлаарх он удаан жилийн маргааны талаар бичвэл цаг, цаас хүрэлцэхгүй. Харин өнөө цагт гэвэл төв болон дундат Азийн тэгш тал нутгаар урсдаг, гольдролоо үе, үе өөрчилдөг, нийтээр мэддэг ийм “нүүдэлч” голууд хэд хэд бий. Эдгээрийн заримыг дурьдвал дорнот Хятадын талаар урсах Хуан хэ гол, Амар мөрөн, мөн эртнээс амьдралгүй арал гэгдэх Даманскийн арал хийгээд бусад гол мөрнийг нэрлэж болно. Чухам иймээс Лоб-нор нуурын усны түвшин нь түүний цутгал болох нүүдлийн голуудын гольдролын хувирал, өөрчлөлтөөс ямагт хамааралтай байдаг.  

Байгалийн энэ үзэгдэл өнөө дахиад улс төрийн наймааны шалтгаан болж байгаа нь ажиглагдаж байна. Юу гэвэл өнөөдөр Америк улс төв Азийн бүсийг жанжилахыг санаархаж буй ийм нөхцөлд Киргиз, Казакстаны хоорондын мөргөлдөөнийг дэвэргэн, гүнзгийрүүлэх нь тэдэнд ашигтай. Үнэндээ бол тэд Киргизийн газар нутгийн асуудал дээр дөрөөлөн, цаашилбал Зөвлөлтийн удирдагчдын түүхтэй хутган бантагнуулах замаар, ард түмнийх нь ухамсарт үзэл суртлын хиймэл баг өмсгөх, дараагийн ээлжинд үүнийгээ Казакстан руу шургуулан оруулахийг оролдож байгаа хэрэг. Энэ бол жинхэнэ дэмийрэл ! Цаашид олон үндэстний бүсийн нэгдэл нягтралыг зангидаж буй аюулгүйн дархлаа руу ингэж лавшруулан халдах, улмаар өнгөт хувьсгалд өдөөх арга тактиктаа хэрхэн шилжсэн гэдэг нь анхаарлын төвд байх асуудал болно.  Гэхдээ бүс нутгийнхан ийм турхиралтанд автах нь ч юу л бол ! гэдэг нь бүгдэд ойлгомжтой. Хэрүүл  маргаан хорвоо ертөнцөд сайн юм авчрах нь ч бий. Тэр тусмаа казакстан-киргизын хоорондын хилийн хуулийг 2001 онд баталсан байдаг. Гэхдээ Киргизын хувьд 2008 онд үүнийг зөвхөн гэрээгээр зохицуулахаар болж гэрээг баталгаажуулсан. Уг гэрээг эсэргүүцэгчид бас байгаа нь нууц биш ч гэлээ, Киргизийн хөрш тосгонуудад цагдаа нартай мөргөлдөх явдал ер нь бол зогссон. 2013 онд Казакстаны орон нутгийн оршин суугчид Астанад очиж, хотын гудамжинд гарч, газар шилжүүлэхийг эсэргүүцсэн таних тэмдэгүүд байрлуулан, эсэргүүцлээ илэрхийлэхэд Казакстаны хилийн районы усны хангамжийн асуудалтай холбоотойгоор тэнд өдөөн турхирагчдын туслалцаатай мөргөлдөөн, бүүр түрэмгийллийн шинжтэй хатгалдаан үүсэв. Үүнийг тойрсон хөршүүдийн хоорондын сөргөлдөөн хүч авах шинжтэй болж ирсэн ч зохицуулж чадсан. Гэвч өнгөт хувьсгалд турхирч буй ийм нөхцөл байдлаас ямагт сэрэмжлэхгүй аваас дайсан этгээдүүд багаахан оч үсрэх төдийд л түүнийг хөөрөгдөн дэврээж, гал авалцуулах боломжийг анасаар байгаа юм.

Хэвлэлд бэлтгэсэн Ольга БОРОВИКОВА  (Интернет дэх эх сурвалж болон материалуудыг ашиглав)

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

 

                  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 2 =

Create Account



Log In Your Account