Зөв хооллолтын 8 алхам

By: Admin
2024-12-22
0
2116

 Эрүүл мэндийн зөвлөгөө

Өөрт таарсан илчлэгтэй хоолыг идэж байх хэрэгтэй. Таны амьдралын хэв маягт тохирохгүй хоол унд хэрэглэх, мөн хоолны илчлэг хэтэрвэл таны жин нэмэгдэнэ, харин багадвал таны жин хасагдана. Нас биенд хүрсэн эрэгтэй хүн өдөрт дунджаар 2500 калори, эмэгтэй хүн 2000 калори илчлэгтэй хүнс хэрэглэж, идэж ууж байх нь чухал. Аль болох олон нэр  төрлийн хоол хүнс хэрэглэж байж та өөрийн биед хэрэгтэй илчлэг болон шим тэжээлүүдийг авч чадна. Энэхүү зөвлөгөө нь таныг эрүүл хүнс сонгож хэрэглэх, мөн эрүүл хооллолтонд туслах болно.

  1. Хоолныхоо суурийг цардуул ихтэй хоол хүнсээр сонгож бүрдүүл
  2. Жимс ногоог аль болох их хэрэглэ
  3. Ханасан өөх тосыг багасга
  4. Элсэн чихрийн хэмжээг багасга
  5. Давсыг бага ашигла
  6. Хангалттай ус уу
  7. Өглөөний цайгаа тогтмол уу

Зарим хүмүүс өглөөний цай уухгүй байснаар жин хасаж чадна гэж үздэг. Харин судлаачдын олж мэдсэнээр өглөөний цайгаа уух нь биеийн жингээ барихад тусалдагаас гадна тухайн хүний өдрийн ачааллыг давахад тустай биед шаардлагатай шим тэжээл, амин дэмийг өгдөг.

                                                                               Халвдартын тасгийн сувилагч Г.Мягмарсүрэн


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 2 =

Create Account



Log In Your Account