Оюуны их сорилго 2017

By: Admin
2024-12-22
0
1970

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олон төрөлт олимпиад нь Ховд аймгийн хэмжээнд жил бүр зохиогддог уламжлалт олимпиад юм. 2017 оны Оюуны их сорилго олимпиадад нийт 24 сургуулийн сурагчид оролцсоноос аймгийн төвийн прогресс сургууль 69.44 оноогоор нэгдүгээр байр, нэгдүгээр сургууль 64.76 оноогоор хоёрдугаар байр, гуравдугаар сургууль 63.85 оноогоор гуравдугаар байр, хоёрдугаар сургууль 60.95 оноогоор дөрөвдүгээр байр, зургаадугаар сургууль 54.58 оноогоор тавдугаар байрыг тус тус эзээлсэн байна.

Энэхүү олимдиад нь нийгэм судлал, Англи хэл, Математик, Физик, Сэтгэх чадвар гэсэн хичээлийн төрлүүдээр явагдсан бөгөөд сургуулиудыг нйилбэр оноогоор нь байр эзлүүлсэн юм.

Олимпиадад амжилттай оролцож эхний байруудыг эзэлсэн сурагчдыг нэрэмжит шагналаар шагнаж урамшуулснаас гадна бэлтгэсэн багш нарыг нь мөн шагнасан байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 4 =

Create Account



Log In Your Account