Ховд аймагт 190 гаруй харваач өрсөлдөж, шилдгүүд тодров

By: Admin
2024-09-20
0
1379

Ховд аймагт сурын спортыг хөгжүүлэх үйлс 20-оод жилийн өмнөөс эрчимжсэн бөгөөд өдгөө улсын баяр наадамд сурын харвааны бүх төрлөөр хэдэн зуун харваач өрсөлдөх хүртэл цар хүрээгээ тэлж, амжилттай хөгжиж байгаа тухай аймгийн сурын холбооны тэргүүн, спортын мастер Ч.Түмэндэмбэрэл ярьж байв. Ардын хувьдсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын сурын харваанд Ховд аймагт 190 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьлоо. Үүнээс:  

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:  

Дуут сумын уугуул “Алтайн шонхор” баг, Ховд Цахилгаан Түгээх сүлжээ ХХК-ийн харваач Монгол улсын спортын мастер Мөнгөнболдын Галбадрах 36 оноогоор тэргүүлж, “Аймгийн мэргэн” цол, мөн Дуут сумын уугуул, Жаргалант сумын харьяат “Алтайн шонхор” баг, Таван Эрдэнэ ХХК, Апарт Рөүд ХХК-ийн харваач Ганболдын Ганзориг 32 оноогоор дэд байр эзэлж, “Аймгийн гарамгай харваач” цол,  Ховд аймгийн Дуут сумын харьяат Бүргэдтэй хайрхан харваачдын холбоо, Бүтээмж Таур ХХК, Ар хужирт нөхөрлөлийн харваач Аймгийн гарамгай харваач Төрбатын Хаянхярваа 32 оноогоор гутгаар байр эзэлж, аймгийн гаргамгай харваач цол, Дуут сумын уугуул, Алтайн шонхор багийн харваач Мөнгөнхуягийн Бумбаяр 32 оноогоор дөтгөөр байранд орж, “Аймгийн онч харваач” цолыг тус тус хүртлээ. “Хаан харваа” сурын холбооны харваач, аймгийн гоц харваач, Мөнххайрхан сумын харьяат, Бүрэн-Өлзийгийн Хүдэрхуяг 30 оноогоор тусгай байрыг эзлэв.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:  

Эрдэнэбүрэн сумын уугуул, “Шинч Мэргэд” баг, “Монгол Сарампон” сургалтын төвийн харваач, МУ-ын спортын дэд мастер Доржсүрэнгийн Энхжин 30 оноогоор тэргүүлж, “Аймгийн мэргэн” цол, “Хаан сурын холбоо”, Алтайн Марцат Өргөө ХХК- Эрдмийн шим ХХК-ийн харваач, Мөнххайрхан сумын харьяат Гал-Одын Үүлэн солонго 30 оноогоор удаалж “Аймгийн гарамгай харваач” цол, “Таван богд Интерншнл” компани, “Шинч Мэргэд” багийн харваач, Чандмань сумын уугуул, Жаргалант сумын харьяат,  Лхаажавын Байгалмаа 26 оноогоор гутгаар байр эзэлж,  “Аймгийн гоц харваач” цол,  

“Алтайн Шонхор” баг, Дулааны цахилгааны станц, ТӨХК-ийн харваач, Мөст сумын уугуул, Жаргаант сумын харьяат Эрхэмбаярын Мөнхзул 26 оноогоор дөтгөөр байр эзэлж, “Аймгийн онч харваач” цолыг тус тус хүртэж, “Цаст Алтай” цогцолбор сургууль, “Шинч мэргэд” багийн харваач, аймгийн гарамгай мэргэн, Манхан сумын уугуул Жаргалант сумын харьяат Батхүүгийн Цэцэгмаа 23 оноогоор тавдугаар байр эзлэв.  

em 1

УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД:

“Алтайн шонхор” баг “Мөнх таван эрдэнэ” ХХК-ийн харваач, Дуут сумын уугуул, Жаргалант сумын харьяат,  Ганболдын Ганзориг 26 оноогоор тэргүүлж, “Аймгийн мэргэн” цол,  

“Алтайн шонхор” баг, “Мөнх таван эрдэнэ” ХХК-ны харваач, Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Мянгад сумын харьяат, спортын дэд мастер, аймгийн мэргэн,Дамиранжавын Алтангэрэл 24 оноогоор дэд байр,  

“Хаан харваа” сурын холбоо, Бүтээмж Таур ХХК-ийн харваач, Мөнххайрхан сумын харьяат Бямбадоржийн Түвшинзориг 23 оноогоор гутгаар байр,

“Алтайн Шонхор” баг, Ховд аймгийн Цагдаагийн газрын харваач, Булган сумын уугуул, Жаргалант сумын харьяат  Алтангэрэлийн Нямдэлгэр 23 оноогоор дөтгөөр байр,  

“Цаст уул” багийн харваач, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, спортын дэд мастер Дүгэржавын Барзул 23 оноогоор тавдугаар байрыг тус тус эзлэв.

ХҮҮХДИЙН СУРЫН ХАРВААНЫ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:  

“Прогресс” сургуулийн сурагч, Жаргалант сумын харьяат Д. Сүхбат 14 оноогоор тэргүүлж, Мөнххайрхан сумын ЕБС-ийн сурагч С. Амгаланзаяа 12 оноогоор дэд байр, мөн Мөнххайрхан сумын ЕБС-ийн сурагч Э. Батбямба 9 оноогоор гутгаар байр, Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн сурагч Ц. Эрдэнэдалай 9 оноогоор дөтгөөр байр, Мөнххайрхан сумын ЕБС-ийн сурагч Б. Бадар-Ууган 9 оноогоор тавдугаар байрыг тус тус эзлэв.  

ХҮҮХДИЙН СУРЫН ХАРВААНЫ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:  

Жаргалант сумын Прогресс сургуулийн сурагч Д. Энхмөнх 23 оноогоор тэргүүлж, Жаргалант сумын 6 дугаар сургуулийн сурагч Г. Тэгшбуянт 23 оноогоор дэд байр,  Мөнххайрхан сумын ЕБС-ийн сурагч Г. Амина 20 оноогоор гутгаар байр, Мөнххайрхан сумын ЕБС-ийн сурагч М.Даваабол 19 оноогоор тусгай байрыг тус тус эзлэв. Мөнххайрхан сумын ЕБС-ийн сурагч М. Зулаа тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

xuuxed er

 xuux em

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 10 =

Create Account



Log In Your Account