Казахстаны эрх баригчид Ялалтын парадыг цуцалсан ч ард түмэн ой санамжаа хамгаалахаар босчээ

By: Admin
2024-12-22
0
2040

Казахстаны эрх баригчид 5 дугаар сарын 9-ний өдрийн ялалтын баярын жагсаалд оролцохоос гурав дахь удаагаа татгалзав. Өмнөх хоёр жилд нь “ковид цар тахал”-ыг шалтгаан болгож байсан бол энэ удаад төсвийн хэмнэлт хийх шаардлагатай байгаа гэдгийг албан ёсны шалтгаан гэж тайлбарлав. Ард түмний нэгдлийн том хүчин зүйл болсон ялалтын баяраас татгалзсан нь олон нийтийн сэтгэл зүйг Оросоос хөндийрүүлэхэд чиглэгдсэн Казахстаны эрх баригчдын нэг  алхам гэж болно.  Оросын арми энэ оны эхээр /нэгдүгээр сард/ Казахстаныг сүйрлээс аврахад нь Ерөнхийлөгч Токаевт тусалсны дараа ийм зүйл болж байгаа нь нэг талаасаа онцгой анхаарал татах асуудал.  Өнгөрсөн үйл явцуудаас харахад 5 дугаар сарын 9-ний өдрийн түүхэн тэмдэглэлт баяраас татгалзах нь тэдний дотоод түгшүүрийг илтгэнэ.  Балтийн орнууд, Молдав, Украинд “орософоби” гэгчийг гаргаж ирж, суртал ухуулга явуулж эхлэснээр ард түмний эв нягтралын нийтлэгийг зангидан бэхжүүлдэг хүчин зүйл болох өнгөрсөн үеийн баатарлаг түүхийг зориудаар мартагнуулах нөхцөл үүссэн.

Харин энэ удаад парадыг цуцалсныг хэмээн Нур-Султан Назарбаев зарласан нь  ихээхэн сонирхолтой. Энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал эрхэлсэн орлогч Узра Зея Казахстанд гурван өдрийн айлчлал хийж байх үед болсон юм. Уулзалтын үеэр Узра Зея хэлэхдээ  "Олон улсын ардчилсан нийгэм Оросын засгийн газарт тавьж буй хориг арга хэмжээний талаар та бүхний дэмжлэг, ойлголтыг бид талархан хүлээн авч байна" гэсэн.

Хариуд нь Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Тимур Сулейменов хэлэхдээ “тус бүгд найрамдах улс нь АНУ болон Европын холбооноос хэрэгжүүлж буй Оросын эсрэг хориг арга хэмжээг тойрч гарах гэж чармайхгүй гэдгээ Европын түншүүдэд  харуулахыг хүсч байна” гэсэн. Казахстан улс Орос улсын эсрэг хэрэгжүүлж буй бүх хориг арга хэмжээг дагаж мөрдөх бодолтой байгаагаа ийнхүү илэрхийлсэн. Гэтэл Казахстанд жагсаалыг цуцалсан боловч Тус Бүгд найрамдах улсын оршин суугчид нь энэ бүхнийг үл харгалзан ялалтын баярыг тэмдэглэхээр шийджээ. Казахстаны идэвхтнүүд цахим парад зохион байгуулах хүсэлтэй байгаагаа нийтийн сүлжээгээр идэвхтэй илэрхийлцгээж байна. “Үүнд оролцохын тулд ахмад дайчинтай зургаа авахуулах, эсвэл хуучин зургийг олох хэрэгтэй. Ялалтын баяраар тэдгээрийг тусгай вэбсайт дээр нийтлэх болно, энэ ертөнцөд хэнд ч, юу ч мартагддаггүй” хэмээн тэд бичжээ.

Өнөөдөр Казахстанд дэлхийн II дайнд оролцсон 387 ахмад дайчин амьдарч байгаа нь жилийн өмнөхөөс бараг хоёр дахин бага байна. Фашизмыг нүдээрээ харсан, амар амгалан, амьдралын жинхэнэ үнэ цэнийг мэддэг хүмүүс жил ирэх тусам цөөрсөөр байна хэмээн Орос болон Казакстаны хэвлэлүүдэд тоймолжээ.   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 7 =

Create Account



Log In Your Account