Хариуцлагагүй дарга нарын "толгойг илсээр" байх уу?

By: Admin
2024-12-22
0
1892

- Удирдлагуудад салбарынхан нь л жинхэнэ үнэлгээ өгч чаддаг -

Хэдхэн хоногийн өмнө Нотариатчдын холбоо-ны нэгдсэн хурал болж өндөрлөлөө. Хурлын уур амьсгал тийм ч таатай бус болсон аж. Учир нь салбарын ажилтнууд тус холбооны ерөнхийлөгч н.Онончимэгийн ажил байдлын талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж, тэр ч бүү хэл огцруулах тухай асуудлыг хөнджээ. Гэвч эрхэм дарга одоог хүртэл суудалдаа тухалсаар л байна.

Нэгэнт салбарынхан нь удирдлагадаа дүнгээ тавьчихаад байхад албан тушаалдаа “амь бөхтэй” суусаар байдаг гаж тогтолцоо манай нийгмийн аль ч үед байсаар ирсэн нь бодит үнэн. Магадгүй олны хэлдэгээр дээрээс шидсэн чулуу суурь сайтай байдаг гэх. Үнэндээ ийм шударга бус байдалтай төр засгаас үнэлгээ өгч, арга хэмжээ авах цаг нь болсон.

Манай улсад нэг салбарыг зайдалж суусаар насыг бардаг “шидтэн”-гүүд нэгээр тогтохгүй бий. Ялангуяа, орон нутагт ийм байдал илүү их ажиглагддаг. Зүй нь тухайн хүн эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, ажлаа зөв зохистой үргэлжлүүлэн салбарын мэргэжилтнүүддээ үнэлэгддэг бол энэ нь нийгмийн үнэт зүйл байхсан. Гэвч салбарынхандаа чичлүүлж, суудалдаа шигдсээр суудаг дарга нарт хариуцлагын тогтолцоо гээчийг мэдрүүлэхсэн. Аль ч нийгэмд энэ мэтчилэн хариуцлагагүй дарга нарын үйл хэргийг нь өөгшүүлж, “толгойг нь илсээр” л байх уу, эрх мэдэлтнүүд ээ.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 2 =

Create Account



Log In Your Account