Энэ сарын 11,12 ны өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан аймгийн баяр наадмын "Өсвөрийн бөхийн барилдаан"-ыг Үндэсний бөхийн салбар хорооноос амжилттай зохион байгууллаа.
Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдсан юм.
Үүнээс Эрдэнэбүрэн сумын харьяат, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ө.Золбоо түрүүлж, Мөнххайрхан сумын харьяат, Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч Н.Нямзарилаг үзүүрлэлээ.
Харин Манхан сумын ЕБС-ийн сурагч Л.Сүхболд, Үенч сумын сургуулийн сурагч Б.Ариунболд нар шөвгөрсөн юм.