Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс асуух асуултаа илгээгээрэй !

By: Admin
2024-12-23
0
2202

Монголын телевизүүдийн холбоо энэ сарын 17-нд 20.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийг оролцуулсан халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үүнтэй холбоотойгоор Мэтгэлцээн-2017 фейсбүүк, твиттер хаяг болон 1900-1950 дугаарын утсаар иргэдийн асуултыг авч буй юм. 

Нэр дэвшигчдээс хариулт авахыг хүсэж буй асуултаа дээрх хаягаар илгээх боломжтойгоос гадна утсаар холбогдон өгөх боломж байна. 

Монголын телевизүүдийн холбоо нь халз мэтгэлцээнийг гишүүнчлэл бүхий 16 телевизээрээ нэгэн зэрэг үзэгчдэд шууд дамжуулах юм. 

Мэтгэлцээн бол олон нийтэд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг таниулахад, мөн нэр дэвшигч нь Ерөнхийлөгчөөр сонгогдвол ямар бодлого дэвшүүлэн ажиллах вэ гэдгийг таниулдгаараа чухал ач холбогдолтой. 

Онцлоход, тус холбоо нь энэ сарын 10-нд анхны мэтгэлцээнийг зохион байгуулах хүсэлтийг гурван намд хүргээд байсан ч Ардчилсан намын зүгээс “Мэтгэлцээн хийх хүсэлтээ долоо хоногийн өмнө ирүүлэх ёстой байсан. Өчигдөрхөн мэтгэлцээний талаар хүсэлт хүлээн авсан учраас товлогдсон мэтгэлцээнд нэр дэвшигч оролцох боломжгүй байна” гэдэг тайлбар ирүүлсэн юм. 

Иймээс зохион байгуулагчдын зүгээс анхны мэтгэлцээнээ хойшлуулж зургадугаар сарын 17-нд хийхээр болж зохицуулалт хийсэн юм. 

Г.ДАРЬ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 4 =

Create Account



Log In Your Account