“Орос хэл хийгээд соёл иргэншлийн түлхүүр ойлголт”

By: Admin
2024-12-22
0
965

Хил дамнасан хамтын ажиллагаа

ОХУ-ын АБНУ-ын нийслэлд энэ оны зуны сарын эхний өдөр (2023 он) "Хил орчмын бүс нутагт орос хэлний өвийг хадгалах, судлан дэлгэрүүлэх тулгамдсан асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол, амьдралын анхдугаар бага хурал болов. “Орос хэлний өдөр”-т зориулсан энэхүү арга хэмжээ нь онцлууштай содон зүйлээр арвин хийгээд, сайтар бэлтгэгдсэн арга хэмжээ байсныг онцловол зохино.

 ОХУ-ын Үндэстний асуудал эрхэлсэн холбооны агентлагийн дэмжлэгтэйгээр Алтайн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулагдсан энэхүү бага хурал нь Горно-Алтайн Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Армен Улсын Найрамдлын ордон, Монгол Улсын Их Сургуулийн Ховд дахь салбар сургуулийн зарим багш нар, Ташкент дахь Орос ордон, Оростой хамтран ажиллах нийгэмлэгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, Казахстаны Алматы дахь Олон Улсын Инженер Технологийн Их Сургууль, Кашкадарья мужийн Мирака багшийн коллеж, Узбекистаны, И.Арабаевын нэрэмжит Их сургууль, Киргизийн (Бишкек хот дахь) Улсын Их Сургууль, Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Орос хэлийг гүнзгийрүүлэн судлах “Найзуудын ертөнц” төв, мөн Баян-Өлгий аймгийн зарим ерөнхий боловсролын сургуулиудын идэвхтэй хамтын ажиллагаа, оролцоо, дэмжлэг туслалцаанд тулгуурлан явагдсан юм. Горно-Алтай хотод хүрэлцэн ирсэн зочид бага хурлын хүрээнд, тулгамдсан асуудлуудн талаар нүүр тулан ярилцаснас  гадна,  Ази тивийн улс, хотуудаас 20 гаруй оролцогчид онлайнаар оролцов.

Чуулганы нэгдсэн хуралдааныг Бүгд Найрамдах Армен Улсын Засгийн газрын тэргүүн Олег Хорохордин нээж, удирдан явуулсан бол Улсын Их Хурлын (Эл Курултай) дарга Артур Кохоев, Горно-Алтайск хотын захирагч Ольга Сафронова болон бусад албаны хүмүүс мөн оролцов. Нэгдсэн хуралдаанд үндсэн 5 илтгэл хэлэлцэгдсэн нь Монгол Улсын бүс, орон нутаг дахь орос хэлний сургалтын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, Монгол дахь "Орос судлал", Түүх ба орчин үе, Олон улсын орон зай дахь Орос хэлний үүрэг (Торгоны их замын бүсэг нутаг дахь), Хятад, Казахстан болон бусад улс дахь Орос болон гадаад хэл судлалын чиг хандлага” гэсэн сэдвүүдтэй байлаа.

Монгол, Хятад, Казахстан улстай хиллэдэг Алтайн Бүгд Найрамдах улсын тухайд нутаг дэвсгэрийнхээ бүх боловсролын байгууллагад орос хэлийг төрийн хэл болгон судалдаг бөгөөд  өнөөгийн нөхцөлд “Орос хэл - АБНУ-ын нутаг дэвсгэрт оршин суудаг ОХУ-ын ард түмний хэл” дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа.  Тэрчлэн хил залгаа хөрш улсуудад орос хэлийг гадаад хэл болгон судлахад нь туслалцаа үзүүлэх явдлыг ч бодлогынхоо нэг хэсэг болгодог.

Бага хурал дээр Монгол улсын баруун хязгаарын буюу АБНУ-тай хиллэдэг аймгуудын орос хэлний багш нар тулгамдсан асуудлаа ярилцсан юм. Тухайлбал Баян-Өлгий аймгийн багш нар ярихдаа саяхныг хүртэл орос хэл сурахын ач холбогдол мэдэгдэхүйц буурахын зэрэгцээ англи хэл рүү анхаарах нь илүү болж, англи хэл судлалыг зорилготойгоор идэвхжүүлэх хандлага эрчимжиж ирсэн, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр дэх орос хэлний сургалтанд олгогдох цаг нь англи хэлний сургалтын цагаас нэг хагас, хоёр дахин бага болсон байсныг дурьдаж байв. Гэхдээ одоо бол хандлага өөр болж эхэлжээ. Орос улс их, дээд сургууль, мэргэжлийн сургалттай сургалтын байгууллагууддаа улсын төсвөөс санхүүждэг байруудыг нэмж хуваарилж эхэлсэн нь гадаад улсаас оюутнууд элсэн суралцахад таатай нөлөө үзүүлэх болсон. Монгол улсад өдгөө орос хэлийг тусгайлан судлах 56 төв бий болсны бараг тал хувь нь Улаанбаатарт байна. Мөнхүү төрөл бүрийн танин мэдэхүйн хөтөлбөр, уралдаан тэмцээн, хэлний зуны сургалт, чөлөөт цагийн клуб, олимпиад, харилцааны курс зэргийг зохион байгуулж, энэ чиглэлээр сайн дурын ажлууд нэлээд эрчимжижээ.

ОХУ-ын хувьд англи хэлээр ярьдаг орнуудад элсэлтийн квотыг харьцангуй цөөн тоогоор хуваарилдагтай давхцаад зарим улс орон дахь гэр бүлүүд үр хүүхдээ АНУ, Англи, Канад, Австралид сургахаас зайлсхийх хандлага багагүй болжээ. Үүний улмаас  тэдгээр улсын багш нар англи хэлний сургалтын хөтөлбөрийг тодорхой хэмжээгээр шилжүүлэх болсныг мөн тэмдэглэж байлаа.

Бага хурлын хүрээн дэх салбар хуралдаануудын тухайд Горно-Алтайн Улсын Их Сургууль дээр болсон бөгөөд "Дэлхийн харилцаан дахь Орос хэлний байр суурь, үүрэг", "Орос хэлийг гадаад хэл болгон заах арга, хэлбэр", "Орос хэлийг гадаад хэлээр заах арга зүй" зэрэг сэдвүүдээр бүлгийн ажил явуулав. "Орос хэлийг гадаад хэл болгон заах хэл шинжлэлийн үндэс". бүлгийн ажилд Монгол, Узбекистан, Казахстан, Киргизстан болон ОХУ-ын бүс нутгаас нийт 60 гаруй мэргэжилтэн оролцсон юм. Энэ ажил нь Төв Азийн бүс нутаг тэрчлэн Монгол улсад орос хэл заах арга зүйн зөвлөмж гаргах, орос багш нарыг иж бүрэн дэмжих, орос хэл, утга зохиол, соёлыг судлах орчин үеийн технологитой танилцах зэрэгт онцгой ач холбогдолтой зүйл болсон юм.

Дашрамд дурьдахад өнөөдөр Казахстан улсад орос хэлний багш дутагдах болсон нь Монголоос ялгаатай нөхцөл байдал бөгөөд үүний улмаас тэнд хятад хэлийг сонирхох сонирхол нэмэгдэж байна гэдгийг тус улсын оролцогчид онцолж байсан. Орос хэлийг бүрэн судлахын тулд ховор, үнэт сурах бичиг, гарын авлагууд шаардагдах нь мэдээж. Гэтэл Казахстаны хэвлэлийн газруудад хэвлэгдсэн өнөөгийн сурах бичиг, гарын авлагууд шаардлагад нийцэхгүй байгаа, энэ нь орос хэлний сонирхлыг бууруулдаг гэдгийг тэд онцлож, Казахстан дахь Оросын соёлыг хамгаалах ёстойг тэмдэглэж байлаа. Харин Киргиз улсын тухайд гэвэл сүүлийн үед ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад орос хэл сурах эрэлт хэрэгцээ муугүй байгаа нь ажиглагдаж байгаа ажээ. Учир нь ОХУ-тай харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх, орос хэл, утга зохиол, соёлын нөлөөг өсгөх замаар  барууны үзэл сурталчдын тарьсан сөрөг дүр төрхийг эерүүлж тэгшитгэх, гадаадын соёлын нөлөөг тэнцвэржүүлэх шаардлагын үүднээс тус улсад Орос хэлийг гадаад хэл болгон бүрэн судлах төрийн хэд хэдэн хөтөлбөр хэрэгждэг байдаг.

Узбекистан улс хэдийгээр  Алтайн Бүгд Найрамдах улстай хилэлдэггүй ч гэсэн мэргэжилтнүүд нь энэхүү олон улсын шинжлэх ухаан, практикийн бага хуралд онлайнаар оролцсон юм. Тус бүгд найрамдах улсад Оросын хамтын ажиллагааны байгууллагын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үл хэрэгсэх сөрөг хандлага ажиглагдаж байгааг тэрхүү оролцогчид тэмдэглэн хэлсэн. Шалтгаан нь дээрхтэй адилхан сурах бичиг, багшлах боловсон хүчний хомсдол, цалин бага гэх мэттэй холбоотой ажээ. Үүний зэрэгцээ Узбекстанаас түр ажил эрхлэхээр Орос руу шилжин суурьших нь эрс цөөрсөн байна. Орос руу ажил эрхлэх зорилгоор цагаачлах хүмүүсийн хувьд орос хэлний мэдлэг, Оросын хууль тогтоомжийн тухай, Оросын ард түмний зан заншлын мэдлэг дутагдах бэрхшээл тулгарах болсноос тэдний өмнө орос хэлийг гадаад хэл болгон сурах шаардлага тавигдаж байгаа тухай оролцогчид тэмдэглэв.

Орос хэлний өдөрт зориулсан анхны олон улсын онол, практикийн бага хурлаас тогтоол гаргаж батлав. Тогтоолын гол агуулга нь АБНУ-тай хил залгаа улс, бүс нутаг дахь  орос хэлний өв санг хамгаалах, олон улсын болон үндэстэн хоорондын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг судлах, орос хэл судлалыг түүнчлэн үндэстэн өөрийн хэлийг төрийн болон ард түмний хэл болгон дархлаажуулж, гадаад үгсийн сангийн хэт хэрэглээнээс татгалзах явдлыг дэмжихэд чиглэгджээ.

Мөн хуралдааны зөвлөмжид Орос хэлний өдөрт зориулсан, Орос хэлийг хамгаалах, дэмжихэд чиглэгдсэн энэхүү арга хэмжээг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өргөнөөр оролцуулан тогтмол зохион байгуулж хэвшүүлэхээр тусгагдсанаас гадна,  олон улсын орчин үеийн, шинжлэх ухаан, аж үйлдвэр, эдийн засгийн салбарт  ОХУ-ын эерэг дүр төрх, нөлөөллийг бий болгохын тулд сонирхол татахуйц байдлыг тусгасан шинэлэг арга хэрэглүүрүүд, түүний дотор аялал жуулчлал, боловсрол, ажил, амьдрал, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтарсан үйл ажиллагааны тухай өгөгдлийн баазын цогц системийг үүсгэх асуудлыг мөн авч үзжээ. Мөн бүс нутгийн залуучуудын солилцоо, орос хэлийг дэмжихэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд ашгийн бус байгууллагуудыг татан оролцуулах зэрэгт онцгой анхаарал хандуулаах хэрэгтэйг чухалчлахын зэрэгцээ Орос хэлний өдөрт зориулсан олон улсын эрдэм шинжилгээ, практикийн хоёр дахь бага хурлыг 2024 онд зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дүгнэж хэлэхэд бага хурлын үндсэн агуулга нь Алтайн Бүгд Найрамдах Улстай хиллэдэг бүгд найрамдах улсын эрх баригчдын анхаарлыг Орос хэл судлал руу хандуулах явдал байлаа.  

Андрей СОКОЛОВ

Орчуулсан Г.ТӨРМӨНХ

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 2 =

Create Account



Log In Your Account